ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж “Нийслэлийн Хүндэт иргэн” боллоо

    Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Гэсэржавын Пүрэвдоржийг Монгол Улсын соёл урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан,  нийслэлийн иргэдийг соён гэгээрүүлэх их үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж  НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 120 дугаар  тогтоолоор нийслэлийн 15 дахь  “Хүндэт иргэн”-ээр өргөмжиллөө.

    Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар “Нийслэлийн Хүндэт иргэн”-ээр өргөмжлөгдсөн Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Хөгжмийн зохиолч Гэсэржавын Пүрэвдоржид Нийслэлийн Хүндэт иргэний тэмдэг, гэрчилгээг гардуулж, чин сэтгэлийн талархал дэвшүүлэн баяр хүргэлээ.



    Харин “Нийслэлийн Хүндэт иргэн”, хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж “Нийслэлдээ зориулж 1985 онд  Улаанбаатарын үдэш  дуугаа гаргаж өөрийн уран бүтээлээ эхэлж байсан минь саяхан мэт санагдаж байна. Олон хүний чихэнд хоногшиж, сонсох дуртай дуу болсонд их таатай байна. Би бол нийслэлийн үндсэн иргэн, нийслэлдээ багахан ч болов хувь нэмэр оруулсаар ирсэн цашдаа улам их  зүтгэнэ. Өнөөдөр нийслэлийн удирдлагууд надад хүндэтгэл үзүүлж, нийслэлийн “Хүндэт иргэн”-ээр өргөмжилж байгаад их баяртай байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй