
Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцох оролцоо жил ирэх тусам нэмэгдэж, 2002 оноос хойш давхардсан тоогоор 12 000 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэснээс одоогийн байдлаар 1185 цэргийн алба хаагч нь ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар Афганистан Улсад явагдаж буй олон улсын цэргийн ажиллагаанд 346, АНУ-ын Төвийн командлалын төлөвлөлтийн бүлэгт 3, НҮБ-ын энхийг сахиулах 6 ажиллагаанд 895, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын цэргийн зөвлөх 1, НҮБ-ын ЭСАГ-ын Цэргийн харилцааны хэлтэст 1, нийт 1185 цэргийн алба хаагчид үүргээ амжилттай гүйцэтгэж байна.
Манай улсын энхийг дэмжих ажиллагаа дахь оролцоо нэмэгдэхийн зэрэгцээ удирдах төвшинд ч байр сууриа бэхжүүлсээр байгаа юм. НҮБ-ын Өмнөд Судан дахь “UNMISS” ажиллагааны Хойд секторын командлагчаар ажилласан бригадын генерал Д.Баярсайханы албанд хурандаа С.Амарсайхан үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа бол НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газарт Энхийг сахиулах асуудал эрхэлсэн офицероор дэд хурандаа Г.Болор ажиллаж байна. Мөн онд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Аюулгүй байдлын хамтын ажиллагааны Форумыг Монгол Улс даргалах хугацаанд ЕАБХАБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт БХЯ-наас томилогдсон цэргийн зөвлөх ажилласан. Украйн дахь ЕАБХАБ-ын ажиглагчдын тусгай багийн бүрэлдэхүүнд Монголын мэргэжилтэн үүрэг гүйцэтгэсэн байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт