ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монголд туршсан майханд Сирийн дүрвэгсдийг байрлуулжээ

    Монголын Улаан Загалмай Нийгэмлэг нь Олон Улсын Улаан Загалмай Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбооны техник арга зүй, Английн Улаан Загалмай Нийгэмлэгийн санхүүгийн дэмжлэгтэйгээр өвлийн түр орогнох байрын туршилтыг Онцгой байдлын ерөнхий газартай хамтран Улаанбаатар хотод 2015 онд гурван долоо хоногийн турш амжилттай зохион байгуулсан билээ. Энэхүү майханд 2015 оны 7-р сараас Сири улсын дүрвэгсдийг байрлуулж эхэлсэн байна. Энэхүү өвлийн майхан нь Олон улсын Сфер стандартад нийцсэн буюу богино хугацаанд, нэг хүнд ноогдох зай хэмжээ сайтайгаараа давуу талтай. 1.8 метр өндөртэй, 22,8 метр квадрат зайтай, нийт 30 минутад угсрах боломжтой.  Өвлийн майхан нь  цас борооны хамгаалалттай байх, шатамхай бус материал ашигласан байх, 90км/цагийн хурдтай салхины хамгаалалт, 30 кг цасны даацтай, нарны тог хураагуур, гэрэл болон бусад тоноглолуудыг нэмэх боломжтой, өдрийн гэрэл ашиглаж гэрэлтүүлэг хийх бүрэн боломжтой цонхны хэмжээ, шалны тусгаарлагчтай, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан хаалгыг зохион бүтээсэн зэргээрээ онцлогтой.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй