Энэхүү гамшгаас болж Хавай даяар онцгой байдал зарлаад байгаа бөгөөд хотын захын 800 орчим оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлээд байна. Килауяа галт уул өчигдөр үдээс хойш дэлбэрсэн бөгөөд халуун лав тогооноос халин урсаж ойр орчмын 260 метр газарт тархжээ. Галт уулын халуун лав цагт 9-14 метр газрыг хамран урссаар байгаа бөгөөд энэхүү байгалийн гамшигт үзэгдлийг зогсоох ямар ч арга байхгүй учраас иргэдээ аюулт байдлаас урьдчилан сэргийлэхээс өөр арга хэмжээ авч чадахгүй байгаа юм. Хэрэв галт уул дахин дэлбэрч, лав энэ эрчээрээ урссаар байвал 130 цагийн дараа гэхэд Хавайн 8000 орчим хүн амтай Пунэ хот халуун лаванд хүрээлүүлэн, түгжигдэх эрсдэлтэй байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт