
Шинэ оны эхний ажлын өдөр буюу 2016 оны нэгдүгээр сарын 4-нд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Замын цагдаагийн зүүн талд байрлах “Миний хайпермаркет” дэлгүүрт очин, худалдан авалт хийж, хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. "Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн сонгон худалдан авалт хийж үзлээ. Миний гарт байгаа энэ баримт хуулийн дагуу татварын бодолт хийж дахин давтагдашгүй дугаар, төрөөс явуулж буй сугалаанд оролцох эрхийн бичигтэйгээ гарч ирлээ" гэж хэлээд Засгийн газраас уг хуулийн хэрэгжилт болон иргэдэд очиж байгаа үр өгөөж, ААН-үүдийн идэвх санаачилгыг дэмжин ажиллахаа илэрхийллээ. Худалдан авалт хийсэн иргэн баримтдаа www.ebarimt.mn хаягт бүртгүүлэх учиртай. Энэ бүртгэлийг хэрхэн хийх талаарх зөвлөгөөг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдэд хүргэх, танилцуулах үүргийг Ерөнхий сайд өглөө.


МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт