ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    АНУ-д байгаа монголчууд элэгний шинжилгээнд үнэгүй хамрагдана

    АНУ дахь Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд хамтарч Вашингтон ДС, Чикаго, Сан Франциско, Лос Анжелес, Сиатль, Денвер, Нью Йорк зэрэг хотуудад суугаа Монгол Улсын иргэдэд элэгний В, С, Д вирусын халдварыг илрүүлэн оношилох, элэгний хатуурлыг үнэ төлбөргүй тодорхойлох ажлыг зохион байгуулах гэж байна. Энэхүү үйл ажиллагааг “Эрүүл элэг хөтөлбөр”-ийн хүрээнд 2016 оны нэгдүгээр улиралд зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд иргэд консулын үйлчилгээ авахын зэрэгцээ ийнхүү элэгний вирусын халдварын оношилгоонд хамрагдах болжээ. Монгол Улсын Хүн ам, орон сууцны завсрын тооллогод хамрагдаж, бүртгүүлсэн тухай “Батламж” авсан иргэд уг үйл ажиллагаанд эхний ээлжинд хамрагдах, давуу эрхийг эдлэх юм. Иргэд оношилгоонд хамрагдахаар ирэхдээ хүн амын 2015 оны тооллогод хамрагдсан тухай “Батламж”-аа хэвлэж авч ирэх шаардлагатай гэнэ. АНУ-д оршин суугаа Монгол Улсын иргэд интернэт тооллогодоо  http://e-census.nso.mn/  линкээр холбогдож, идэвхтэй хамрагдан элэгний оношилгоо хийлгэх боломжтой.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй