ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Оросын армийг махаар хангахын тулд “Монголын экспедиц” байгуулж байжээ

          Дэлхийн 1-р дайны жилүүдэд Европ болон Орос улсын махны нөөц шавхагдсан бөгөөд, улмаар армийг махаар хангах зах зээл хайх шаардлага тулгарав.Хэрэв Орос улс өөрийн нутаг дэвсгэрээс мах бэлтгэж армийн хэрэгцээнд нийлүүлбэл улсын хөдөө аж ахуйн салбарыг бүхэлд нь өөрсдийн гараар устгасантай дүйцэх хэрэг болно гэж сэрэмжилсэн хэрэг. Иймд армийн хэрэгцээнд мах нийлүүлэх “Монголын экспедиц”-ийг 1915 оны 6-р сарын 24-д байгуулан монголчуудын сайн мэдэх хурандаа П.К.Козловыг даргаар нь томилжээ. Зөвхөн экспедицийн шийдвэрээр л Монголоос мал худалдан авах учиртай.Чингэхдээ бүрэн эрхт төлөөлөгчийн заасан районоос,тогтоосон үнээр нь мал худалдаж авдаг байжээ.

            1916 оны 2-р сарын 19-д болсон анхны хурал дээр, экспедицийн дарга хамгийн ашигтай нөхцлөөр Оросын армид 650 мянган пуд бодын ба хонины махыг 3 сая рублиэр худалдан авч нийлүүлсэн тухай илтгэв.Оросын засгийн газраас хуваарилаж байгаа мөнгөний хэмжээ бага болон рублийн ханшны савалгаа мал худалдан авахад гол саад болж байгааг ч хэлжээ. Экспедицийн 4-р хурлаас Оросын засгийн газраас 10 сая рубль гарган 3 сая пуд хөлдөөсөн мах, 600 мянган пуд өөх тос бэлтгэхээр болов. Энэ хурлын үеэр махны хатуу үнийг тогтоож 1 пуд махыг 12 рублиэр авахаар болжээ.  Хэдийгээр Орос оронд коммунист засаг тогтож,Засгийн газрын чиг үүрэг өөрчлөгдсөн ч Монголоос мах бэлтгэх ажил саарсангүй. В.И.Ленин 1917 оны сүүлээр 20 сая рубль, 3 мянган пуд мөнгө, 12 вагон бараа 100 мянган пуд гурилыг Монголоос махаар солин авах шийдвэр гаргаж байв. 1918 ны 4 дүгээр сард Орос Улсад иргэний дайн эхэлснээр экспедицийн үйл ажиллагаа бүрэн зогссон байна.

    Эх сурвалж: Монгол улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй