Ирак улсад энэ төрлийн тэмцээн зохиогдоогүй олон арван жил болсон бөгөөд хамгийн сүүлийн тэмцээн энэ жилийн ялагчийг төрөхөөс ч өмнө болжээ. Одоогоос 44 жилийн тэртээ буюу 1972 онд Ирак улсын гоо бүсгүйгээр Виждан Бурхан ал-Дин тодорч Miss Universe тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байжээ. Тэгвэл өнгөрсөн бямба гарагт буюу 2016 оны нэгдүгээр сарын нэгний өдөр Ирак улсад гоо бүсгүйн тэмцээн боллоо. Нийслэл Багдад хотод зохиогдсон гоо бүсгүйн тэмцээнд 20 настай Шаямаа Абделрахман түрүүлжээ. Иракийн Киркук хотоос гаралтай гоо бүсгүй эцсийн шатанд долоон өөр бүсгүйн хамтаар үлдсэн байжээ. Ирэх оны Miss Universe тэмцээнд Ирак улсыг төлөөлөх гоо бүсгүй тэрээр “Манай ард түмэнд үүнтэй адил соёлын үйл ажиллагаа, арга хэмжээ маш хэрэгтэй байна. Бид исламын шашинт хуучны үзлийг баримтлагч улс мөнөөс мөн. Үүний зэрэгцээ манай улс агуу түүх, агуу соёлтой улс ч мөн” гэжээ. Иракын гоо бүсгүй дайны хөлөөс дүрвэсэн хүмүүст боловсрол олгох чиглэлээр хүмүүнлэгийн үйлст оролцох хүсэлтэй байгаа аж.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт