ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Жин хасахыг хүсвэл гал зуухандаа толь байрлуул

    Халбаганы оронд сэрээгээр хоол идвэл илүүдэл жингээсээ хагацахад тустай. Флорида мужийн их сургуулиас сэрээгээр хоол идэж, жижгэвтэр, чамин ганган биш, бүр цаасан тавганд хоол идвэл хэтрүүлэн идэхээс сэргийлдэг болохыг тогтоожээ. Мөн хоолны өрөөндөө том толь байршуулах нь ч жин хасахад нөлөөтэй. Судалгааны явцад 185 хүнээс шокладтай бялуу, жимсний саладны аль нэгийг сонгож, амтлахыг хүсчээ. Тольтой өрөөнд байгаа хүмүүс тольгүй өрөөнд байгаа хүмүүстэй харьцуулахад бялууг тааруу амттай гэж үнэлжээ. Харин жимсний салат идсэн хүмүүс ийм ялгаатай хариулт өгөгөүй байна. Флорида мужийн их сургуулийн эрдэмтэн, судалгааны багийн ахлагч, доктор Ата Жами “Хоол идэх үедээ хүн толинд өөрийгөө хараад гадаад үзэмжиндээ үнэлэлт өгөхөөсөө гадна хөндлөнгийн хүний нүдээр өөрийгөө харж шүүмжилдэг” гэжээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй