Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай 9 давхараас дээш орон сууц, үйлчилгээ, худалдаа, оффиссын зориулалтаар үйл ажиллагаа явуулдаг өндөр барилга байгууламжуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт шалгалтыг 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдрүүдэд зохион байгуулж, шалгалтаар нийт 255 объект хамрагдаж, галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 718 зөрчил илрүүлж, 82 зөрчил буюу 11.4 хувийг газар дээр нь арилгуулж, бусад зөрчлүүдийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 76, мэдэгдэл 30, танилцуулга 2-ыг бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллалаа.Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 251 дэх заалтыг үндэслэн нийт 3 субъектыг 750.000 /долоон зуун тавин мянган/ төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ тооцож ажилласан.
Батлагдсан удирдамжийн шалгалтын хугацаанд 9 давхараас дээш орон сууц, үйлчилгээ, худалдаа, оффиссын зориулалтаар үйл ажиллагаа явуулдаг өндөр барилга байгууламжуудын ашиглалт хариуцсан аж ахуйн нэгж байгууллага, сууц өмчлөгчдийн холбоодын албан тушаалтан, иргэдэд Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хуулийн талаар сурталчилж, хууль тогтоомжийг сахин биелүүлэх, галын аюулгүй байдлын норм, нормативын шаардлагыг дагаж мөрдөж ажиллах талаар 814 хүнд мэргэжил арга зүйн заавар зөвөлгөөг өгч ажиллалаа.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт