ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Өглөөний таван цагт шинэ оны анхны нар харах тусгай галт тэрэг хөдөлнө

            Шинэ оны анхны нарыг харвал ажил үйл бүтэж тэр жилдээ хиймортой явдаг хэмээн монголчууд билэгшээдэг. Тиймээс шинэ оны анхны нарыг харж, хүслээ шивнэхийг олон арьан иргэд нар харах ёслолд хамрагдаад хэвшсэн байна. өмнөх жилүүдийн нэгэн адил уг ёслол маргааш өглөө болох юм. Анх Монголын Залуучуудын холбоо Төмөр замын аялал жуулчлалын товчоотой хамтран зохион байгуулж байсан нар харах аялалыг өнгөрсөн жил Багахангай дүүрэг, Багахангай дүүргийн залуучуудын холбоо, Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн төв хамтран Хангай зөрлөгт 2015 оны  анхны нар харах ёслолыг зохион байгуулсан. Тэгвэл энэ жил Улаанбаатар төмөр замын аялал жуулчлалын холбоо тусгай галт тэргээр шинэ оны анхны нар харах аялалыг дахин зохион байгуулах боллоо. Хэрэв та шинэ оны анхны нарыг харахыг хүсвэл шинэ оны өглөөний 05 цаг 20 минутанд Улаанбаатар өртөөн дээр цугларах шаардлагатай бөгөөд галт тэрэг 05 цаг 55 минутанд хөдөлнө. Тусгай галт тэрэг өглөөний 08 цаг 10 минутанд Хангай өртөөнд очих бөгөөд зочид галын наадам хийж нар мандахыг хүлээнэ. Өглөөний 08 цаг 40 минутанд цас бүрхсэн талаас шинэ оны анхны нар мандахыг харна. Ингээд 09 цаг 10 минутанд галт тэргэндээ сууж, Хангай өртөөнөөс хөдөлж 11 цаг 20 минутанд нийслэл хотод хүрэлцэн ирнэ. Аялалын үнэ зургаан хүний купе бол нэг хүний 28 мянган төгрөг, дөрвөн хүний купе нэг хүний 48 мянган төгрөг бөгөөд хөнгөн зууш, оргилуун дарс багтсан, хоёр хүний купе нэг хүний 65 ам.доллар бөгөөд урлагийн тоглолт, оргилуун дарс, халуун вино, өглөөний цай багтсан байна.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй