ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Байгаль хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэн, аж ахуй нэгжийг шалгарууллаа

    Монголын байгаль орчны иргэний зөвлөл, "МУ-ын амьтан хамгаалах сан" ТББ-аас 2015 онд байгаль хамгаалал, биологийн төрөл зүйлийн судалгаа, ногоон технологи, экологийн сурталчилгааны талаар шилдэг санал санаачлага гаргаж, байгаальд ээлтэй технологи, аргачлал нэвтрүүлсэн иргэн, аж ахуй нэгжийг шалгаруулжээ.  “ЭКО-2015” төрөлд дараах иргэн, аж ахуй нэгжийг шилдэгээр өргөмжилсөн байна. Үүнд:

    1. Монголын “Улаан ном”-д орсон нэн ховор амьтан болох аргаль угалзыг хамгаалах, олон улсад сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулах “Хаан угалз” хүрэл барималыг Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн, чөлөөт уран бүтээлч Д.Гэрэл урласан юм. Иймд “Хаан угалз” барималыг Байгаль, Ан амьтаны сэдэвт урлагийн бүтээлийн төрөлд шилдгээр шалгаруулан өргөмжилж байна.
    2. Нэн ховор амьтан цоохор ирвэс судлаач талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн амь насыг хохироосон хэргийн илрүүлэлтэд туслах бодитой санаачлага гаргасан “Гацуурт”  ХХК-ийн ерөнхий захирал Л.Чинбат нь энэ санаачилгаараа Байгаль хамглаалагчилд болон зэрлэг амьтдыг  судлан хамгаалагчдын эрхийн төлөө шилдэг санаачлага гаргасан нь төр засаг, олон нийтийн анхааралд энэ асуудлыг хандуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан тул Байгаль орчны төлөө тэмцэгчдийн эрх, үнэлэмжийг өргөсөн онцгой санаачлага болсон тул “Эко энэрэнгүй шилдэг санаачлага-2015” шагналаар өргөмжилсөн байна.
    3.  Монгол орны Тусгай хамгаалалттай газар нутгуудыг хамгаалалтад авахад судалгаа шинжилгээний ажилд тусалсан Газарзүй хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Б.Оюунгэрэлд Байгаль хамгаалах, биологийн төрөл зүйлийн судалгаа шинжилгээний төлөө гаргасан үйл хэрэг тул “Эко шилдэг эрдэмтэн судлаач-2015” шагналаар өргөмжилсөн байна.
    4. Цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугамын байгууламжууд дээр нэн ховор, ховор болон бусад шувууд олноор үхэж, хорогдож байгааг бууруулах шинэ технологийн аргачлал зохион бүтээсэн Н.Тогтох нь 15квт-ын 2 ба 3-р фазын хийцийг өөрчлөх замаар уг бүтээлээ хийсэн байна. Энэ эко шийдлийг ажил хэрэг болгон орон нутагт амжилттай хэрэгжүүлэн шувуу хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Дундговь аймгийн цахилгаан түгээх сүлбээ” салбарын хамт олонд Байгаль ан амьтанд ээлтэй технологи аргачлал төрөлд шилдэгээр шалгаруулж “Эко технологи-2015”цом,өргөмжлөл олголоо.
    5. “Эко уран бүтээлч хамт олон-2015” төрөлд “ЭКО” телевизийн хамт олныг шалгаруулан өргөмжиллөө. Тус хамт олон нь 2015 онд Байгаль хамгаалал, экологийн сурталчилгааны чиглэлээр төр, иргэний нийгмийн байгууллагуудтай амжилттай хамтран ажиллаж ногоон хөгжлийн үзэл баримтлалыг сурталчилахад үнэтэй хувь нэмэр оруулсан тул Байгаль хамгаалал, экологийн сурталчилгааны шилдэг нэвтрүүлэг уран бүтээлийн төрөлд тус тус шилдэгээр шалгарч цом, өргөмжлөлийг БОНХАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ө.Сумъяабаатар, МБОИЗ-ийн тэргүүн С.Дамдинсүрэн нар гардуулан өглөө.
    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй