ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Салют худалдан авахгүй байхыг анхааруулж байна

    Шинэ жилийн баярын өдрүүдэд пиротехникийн хэрэгсэл буюу салют худалдаж авахгүй байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Зөвлөгөө, мэдээллийн төв” анхааруулж байна. Хэзээ, хаана үйлдвэрлэсэн нь тодорхой бус, хэрэглэх зааваргүй, баталгаагүй пиротехникийн хэрэгслийг гар дээрээс худалдаж авч он солигдох мөчид хэрэглэснээс гар, хуруугаа гэмтээн эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол хэдэн жилийн өмнө гарч байсан. Иймээс баяраа тэмдэглэж байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд зөвшөөрөлгүйгээр пиротехникийн хэрэгсэл буюу салют ашиглахгүй байх, зайлшгүй шаардлагатай гэж үзвэл зөвхөн мэргэжлийн хүн ажиллуулах зэргээр аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна. Гар дээрээс болон худалдааны төв, зах, бусад газарт зөвшөөрөлгүйгээр пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулж байгаа тохиолдолд мэргэжлийн хяналт, онцгой, цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг зөвлөж байна. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй