ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Түүхэн дэх хамгийн аймшигтай эмэгтэй алуурчид

    1. Elizabeth Bathory 

    Elizabeth Báthory бол XVI-дугаар зууны үеийн Унгарын гүнгийн ахайтан юм. Гэхдээ тэр түүхэнд гүнгийн ахайтан байснаараа бус, хамгийн харгис хэрцгий эмэгтэйчүүдийн нэг байсан гэдгээрээ онцгойлон тэмдэглэгдсэн нэгэн. Тэр өөрийн хохирогчдыг цайзынхаа гянданд хорин тамлаж, зарим үед нь махыг нь идэж, цусыг нь өөрөө уудаг байв. Улмаар тэр ядуу тариачин охидыг тансаг харшид шан харамж өндөртэй зарцийн ажил, бага угсааны охидод хааны угсааныханы боловсрол олгох хичээл заана хэмээн урьж гянданд хорин, аминд нь хүрдэг байжээ. Тэр нийт 650 орчим охидын аминд хүрсэн гэсэн таамаг байдаг бөгөөд 1611 онд түүнийг баривчлан өөрийнх нь гянданд хорьж, дөрвөн жилийн дараа тэр гянданд амьсгал хураасан байдаг. Элизабет ахайтаны тухай маш олон түүх, кино, уран зохиолд дүрслэгдсэн байдаг. 

    2. Amelia Dyer

    Амелиа Дайар хэмээх эмэгтэй XIX зууны сүүл үед "нялхасын ферм" буюу олон нийтээс нууцалж хүүхдээ төрүүлсэн эхчүүдийн хүүхдүүдийг цуглуулдаг байшинтай байв. Гэвч тэр нялх хүүхдүүдийг бусдад үрчлүүлж, өөрөө өсгөдөг  байсангүй, тэдний амийг хөнөөдөг байв. Түүнийг хожим баривчлах үед тэр өөрийгөө зургаан хүүхдийн аминд хүрсэн гэж хэлсэн ч, баттай тоогоор 600-700 хүүхдийг хөнөөсөн байдаг. 

    Тэр 1879 онд баривчлагдсан бөгөөд зургаан сарын турш хөдөлмөр эрхлэх ял оноон буцааж сулласан бөгөөд суллагдсаныхаа дараа тэр дахин хүүхдүүдийн аминд хүрч эхэлсэн бөгөөд 15 жилийн дараа дахин баривчлагдан, дүүжлүүлсэн байдаг. 

    3. Delphine LaLaurie

    Тэрээр Нью Орлеаны угсаа гарал сайтай, чинээлэг бүсгүй байв. Олон хүмүүс түүний гоо үзэсгэлэн, сэтгэл татам байдлыг биширдэг байсан бөгөөд түүнд маш олон зарц, үйлчлэгч туслахууд байв. Гэвч нэгэн өдөр түүний тансаг харшид гал гарсаны улмаас түүний хар арьст зарц нараа хөнөөж дүүжилдэг байсан нууц өрөө нь илэрчээ. Тэр ийм замаар хэдэн зуун зарцынхаа аминд хүрсэн байдаг ба түүнийг үзэн ядсан олон нийт түүний байшин руу дайрсаны дараа тэр Парис руу дүрвэн зугтаажээ. 

    4. Gwen Graham and Cathy Woods

    Гвен Грахам болон Кейти Вүүдс нар ахмадуудын асрах газар хамт ажиллаж байх үедээ танилцаж хоорондоо дурлалцжээ. Үерхэж байх хугацаандаа тэд асрамжийн газрын таван өндөр настанг луйвардаж дараа нь боомилсон байна. Удалгүй Грахам өөр эмэгтэйтэй хамт амьдарч эхлэн Техас муж руу нүүв. 

    1988 онд Вүүдийн экс нөхөр эмэгтэйчүүдийн үйлдсэн аллагын талаар мэдэж цагдаагийн байгууллагад мэдээлжээ. Ийнхүү алуурчин эмэгтэйчүүд цагдаад баривчлагдан, мөрдөн байцаалтын явцад нэг нэгэнрүүгээ хэргийг тохох гэж оролдож байв. Гэвч Грахам таван удаагийн бүх насаар хорих ял авч, харин Вүүдс 20 жилийн хорих ял авсан бөгөөд 2021 онд суллагдах аж. 

    5. Júlia Fazekas 

    Эх барих эмч байсан тэрээр эмэгтэйчүүдэд туслахын тулд нэгэн санаа бодож олсон юм. Дэлхийн нэгдүгээр дайны үед нөхөр нь дайнд явсан эмэгтэйчүүд өөр эртэй энгэр зөрүүлэн хөл хүнд болох тохиолдол олон байжээ. Гэхдээ хэн ч нөхрийгөө ирэхэд өөр хүний хүүхэд тэврэн нөхрөө тосохыг хүсэхгүй. Тийм учраас Жулиа бүсгүйчүүдийн нөхрийг хордуулж алдаг болсон бөгөөд тэр ийм замаар 300 гаруй хүний аминд хүрсэн байдаг. 

    6. Martha Needle

    Марта 1860-аад оны үед Өмнөд Австралид ядуу гэр бүлд төржээ. Тэр 1891 онд өөрийн нөхөр болон гурван хүүхдийг хордуулж хөнөөсөн бөгөөд байсан бүх мөнгөө гэр бүлийнхнийгээ оршуулахад зарцуулсан аж. Үүнээс хойш нэг жилийн дараа хоёр ах нь түүнийг гэртээ үйлчлэгчээр ажиллуулж эхэлсэн бөгөөд тэрээр өөрийн ах Оттотойгоо янаг амрагийн харьцаатай болж эхэлжээ. Гэвч хэдэн сарын дараа Отто сэтгэцийн өвчин тусаж, учир битүүлэг байдлаар нас барсан бөгөөд нөгөө ах нь мөн л удахгүй нас барав. Тэдний биеийг задлан шинжилгээнд оруулахад Мартагийн нөхөр, хүүхдүүдийн биеэс илэрсэн хүнцэлт хор илэрсэн ба Марта дотны хүмүүсээ хүнцэлээр хөнөөсөн байв. Үүний улмаас Марта цаазаар авахуулсан байдаг. 

    7. Magdalena Solis

    Магдалена Солис хэмээх энэ эмэгтэй Мексикт нэгэн бүлгэмийн тэргүүн, удган байв. 1963 онд Магдалена болон түүний ахтай ах дүүс Хернандезийнхан танилцжээ. Хернандезийн ахан дүүс тэдний амьдарч байсан тосгоны иргэдэд өөрсдийгөө нэгэн бурханы хойд дүр хэмээн итгүүлж мөнгө, эд хөрөнгө луйвардан, Магдалена болон түүний ахад амьдралаа сайжруулахын тулд хүнээр тахил өргөх хэрэгтэй гэдгийг хэлжээ. Ийнхүү Магдалена хүнээр аймшигт зан үйл үйлдэн бурханд тахил өргөж эхэлсэн байна. Тэрээр хүмүүсийг амьдаар нь тасдаж, шатааж, зодож нүддэг байв. Харин ах дүүс Хернандезийнхан тахиа болон хүний цус ууж, заримдаа амьд хүмүүсийн зүрхийг шууд суга татдаг байжээ. 

    Тэр жилдээ нэгэн 14 настай хүү тэднийг илчилжээ. Тэр өөрийн нүдээр юу харсаныг цагдаагийханд хэлсэн гэмт хэрэгтнүүд бүгд баривчлагдан тус бүр 50 жилийн хорих ял авсан байдаг. 

    8. Mary Bell

    Түүний алуурчин болох замнал маш эрт эхэлсэн юм. Ердөө 11 настай байхдаа 3 ба 4 настай хөвгүүдийг боомилж, дараа нь гэдсэн дээр нь томоор М үсэг хурц иртэй зүйлээр сийчиж орхижээ. Тэрээр 1980 онд 23 насандаа шоронгоос суллагдсан бөгөөд хүчний байгууллагынханы хатуу хараан дор амьдардаг байв. 1998 онд тэр өөрийн амьдралын тухай Cries Unheard: The Story Of Mary Bell хэмээх ном бичсэн ажээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй