ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хөлд эвтэйхэн гутал сонгох арга

    Та гутал сонгохдоо дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй.

    Хөлний тухай зарим баримтууд:

    Факт: Хүний баруун зүүн хөлийн урт, өргөн өөр өөр байдаг.

    Факт: Хөлд ирэх ачааллаас болж хөлийн хэмжээ бага зэрэг томордог. Өглөө өмсөхөд таарч байсан гутал удаан ажилласны дараа хөлийг барьж эхэлдэг.

    Факт: Хүн дунджаар өдөрт 8000-15000 алхдаг.

    Факт: Хүний хөлөнд нийт 26 яс, 33 холбоос, 107 шөрмөс, 19 булчин байдаг.

    Хөлнийхөө хэмжээг тогтоох

    Тэгш гадаргуу дээр цаас тавьж гишгээд өсгийнийхөө ард балаар шалтай перпендукляр болгон зурна. Дараа нь хөлийн хамгийн урт хуруугаа мөн зурна. Ингээд хоёр зураасаа тэгш хэмтэй шулуун татаж шугамаар хэмжинэ. Тухайлахад таны хөлийн тавхайн хэмжээ 22.3 см бол та 35 размерын гутал өмсөнө гэсэн үг юм. Дэлгэрэнгүйг зурагт үзүүлсэн хүснэгтээс харна уу.

    Хөлийн хэмжээ ба тохирох гуталны хэмжээ.

    Буруу гутал сонгосоноос болж ямар үр дагавар гардаг вэ?

    Аливаа гутлын загвар, чанар, өнгө үзэмжнээс илүүтэйгээр хөлд эвтэйхэн байх нь маш чухал. Шинэ гутал  өмсөөд явахад сайхан харагддаг ч гэсэн хэсэг алхвал хөл өвтгөж, ядарч эхэлдэг билээ. Та хөлд эвгүй гутал сонговол дараах сөрөг үр дагавар гардагийг мэдэх үү? Үүнд:

    • Насанд хүрсэн хүмүүсийн 75-80 хувь нь гуталнаас хамааралтай хөлний асуудалтай байдаг.
    • Чийг татдаг гутал мөөгөнцөр үүсгэн хөлийн арьсыг гэмтээж, загатнуулна, шивэртэнэ.
    • Урд хэсгээрээ бариу бол хөлийн хурууны ясанд өөрчлөлт орж эхэлдэг.
    • Хумс шигдэж ургана.
    • Холгодог гутал цэврүү үүсч, эвэршүүлнэ.

    Бид хөлд эвтэйхэн гутлыг намхан ултай, спорт гутал, кет гэж төсөөлдөг. Тэгвэл зөвхөн спорт гутал, кет гэлтгүй  Timberland брэнд хүний хөлөнд сөрөг нөлөө үзүүлдэггүй шинж чанараараа ялгарч чаддаг. Тэд дараах технологиор асуудлыг шийдэж өгчээ.

    SensorFlex технологи

    Энэ бол гурван давхргатай ул юм. Хамгийн дотор талын давхрага нь хөлийн гутал доторх хөдөлгөөнийг тогтворжуулж, тухтай байлгахад тусалдаг. Дундах буюу EVA давхрага нь алхах, гүйх, авирахад гаднаас ирэх нөлөө, доргилтыг бууруулдаг. Хамгийн доод давхрага нь бүх төрлийн гадаргуутай барьцалддаг, уян хатан, бөх бат материалаар хийгдсэн байдаг. Тийм учраас Тимберлэнд гутал нь хүний хөлийг өвтгөдөггүй байна.

    Anti-Fatigue технологи

    “Anti-Fatigue” технологи нь бүх өдрийн турш зогсоход ч хөл ядрахгүй, хүчтэй тулгууртай байж чаддаг. Гутлын улны хэв бүхий конус тулгуурууд нь биеийн жинг жигд хуваарилж, нисэх мэт хөнгөн зөөлөн мэдрэмжийг танд мэдрүүлнэ. Энэхүү технологи нь цусны эргэлтийг сайжруулж, хөл нуруунд ачаалал өгөхгүй, удаан хугацаагаар алхах зогсох боломжийг бүрдүүлж өгдөг давуу талуудтай.

    ION MASK технологи

    Нүдэнд үл харагдах ИОН хамгаалалтын давхарга нь ус чийг нэвтрүүлэхгүйгээс гадна гуталны дээр толбо тогтохоос сэргийлнэ. Гаднаас ус чийг нэвтрүүлэхгүйн зэрэгцээ доторх агаарыг гадагшлуулж дулааны тэнцвэртэй байдлыг зохицуулдаг, гадаргуудаа ус чийгийг тогтоолгүй урсгадаг, толбо тогтдоггүй давуу талуудтай. Толбо тогтох норох асуудлыг шийдсэн гутал удаан хугацаанд шинэ мэт харагдах болно.

    Gripstick технологи:

    Хуурай, нойтон газрын гадаргын аль алинд нь зориулсан,  Gripstick гутлын ул нь хальтрахаас сэргийлсэн хамгийн сайн технологи болж чадсан. Жижиг огтлолтой, чанга зуурдаг резинээр хийсэн тул гутлын ул  найдвартай, аюулгүй мэдрэмжийг төрүүлэх бөгөөд хальтиргаатай газар огцом хөдөлсөн ч зууралт үйлчилдэг давуу талтай.

    Timberland брэнд нь хөлд эвтэйхэн байдал, хөлний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй технологиор ялгарахаас гадна загварууд нь жинхэнэ ТРЭНД болж чаджээ.

    Timberland: Өнөөгийн залуусын завгүй амьдралын хэв маягийн шилдэг сонголт 

    Хаяг: Наран Молл Худалдааны төвийн 2-р давхарт, Наран Плаза Худалдааны төвийн 1-р давхарт, Улсын Их Дэлгүүрийн 3-р давхарт, Эрдэнэт Хот Баян Худалдааны төв 5-р давхарт

    Утас: 8877-3111

    Фэйсбүүкхуудас

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй