ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Шинэ оны босгон дээр ”Нисэх”-ийн багачууд цэцэрлэгтэй боллоо

    Шинэ оны босгон дээр 269 хүүхэд цэцэрлэгийн босго алхлаа.

    Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 150 ортой 230 дугаар цэцэрлэг ашиглалтад орлоо. Тус цэцэрлэг нь энэ онд Хан-Уул дүүрэгт шинээр ашиглалтад орж байгаа тав дахь цэцэрлэг бөгөөд өмнө нь 27, 209, 218, 223 дугаар цэцэрлэг шинээр үүд хаалгаа нээж, хүүхэд багачуудаа хүлээн авсан. Шинэ цэцэрлэгийн барилгын ажлыг Хан-Уул дүүргийн “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгө оруулалтаар 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Баяарс констракшн ХХК” гүйцэтгэв. Хан-Уул дүүргийн хэмжээнд сургуулийн өмнөх 2-5 насны 12000 гаруй хүүхэд байна гэсэн стастистик тоо байдаг бөгөөд 2015-2016 оны хичээлийн жилд төрийн өмчийн 27, төрийн бус өмчийн 63 нийт 90 цэцэрлэгт 10670 хүүхэд хамрагдан сурч байгаа юм. Тус цэцэрлэг нь 150 ортой хэдий ч өнөөдрийн байдлаар Нисэхийн 269 хүүхэд 6 бүлэгт хуваагдан шинэ цэцэрлэгт хамрагдаж байна. Мөн Хан-Уул дүүргийн 10, 14 дүгээр хороонд 2 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлаа хангаж байна гэж Хан-Уул дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй