Монгол Улсын Засгийн газраас өндөр үр ашиг, ач холбогдол бүхий шинэ технологи, бүтээгдэхүүн зохион бүтээж, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлсэн иргэн, байгууллагад 2 жил тутамд "Технологийн дэвшлийн шагнал" олгодог. Энэ жилийн шагналыг химийн ухааны доктор, профессор Д.Дэмбэрэлнямбын “Адууны яснаас гарган авсан яс бэхжүүлэх кальцийн бэлдмэл”-д олгохоор Засгийн газраас шийдвэрлэсэн юм.
Тэрээр “Адуу” брэндийн “Адууны яснаас гарган авсан яс бэхжүүлэх кальцийн бэлдмэл”-ийг олон жилийн судалгааны ажлын үр дүнд, орчин үеийн биотехнологи, биохимийн нарийн аргуудыг ашиглан гарган авсан байна. Нөхөн сэргээгдэх хоёрдогч түүхий эд болох адууны ясны биологийн үнэт чанарыг хэвээр хадгалан зохион бүтээсэн уг экологийн цэвэр бүтээгдэхүүн нь мэдлэг шингэсэн, анагаах чадавхи сайтай импорт орлох, экспортлоход чиглэсэн, манай орны шинэ “брэнд” бүтээгдэхүүн болж чадсан байна.
“Технологийн дэвшлийн шагнал” гардуулах ёслолын үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Технологийн дэвшлийн шагналын энгэрийн тэмдэг, үнэмлэх, өргөмжлөл, 100 сая төгрөгийн батламжийг химийн ухааны доктор, профессор Д.Дэмбэрэлнямбад гардууллаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эрдэмтэнд баяр хүргэж үг хэлэхдээ “Адууны яснаас гарган авсан яс бэхжүүлэх кальцийн бүтээгдэхүүн нь кальцийн бусад бэлдмэлүүдээс биологийн идэвхийн хувьд гурав дахин өндөр, яс сийрэгжилтээс сэргийлэх болон нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй, ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй хүн, амьтны биед шингэц сайтай биологийн кальци болох нь гадаад, дотоодын лабораториудад хийгдсэн шинжилгээний дүгнэлт, судалгаагаар нотлогдсон байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт