ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Нүүрэн дээрх илүүдэл үсийг ор мөргүй арилгах энгийн арга

    Зөвхөн эрчүүд ч биш, эмэгтэйчүүдийн уруулны дээд хэсэг буюу сахал, хөмсөг орчмоор илүүдэл үс ургадаг. Үүнийг ихэнх эмэгтэйчүүд гэртээ хямсаагаар зулгаах гэх мэт арьсандаа халтай аргаар авдаг ч далд байдлаар энэ нь хүний арьсыг цочроож, гэмтээж байдаг. 

    Нүүрэн дээрх илүүдэл үсийг гэртээ, энгийн буюу натурал аргаар арилгах зааврыг танд хүргэж байна. 

    Найрлага: 

    - Хоёр хоолны халбага зөгийн бал 

    - Хоёр хоолны халбага лимоны шүүс 

    - Нэг хоолны халбага овьёос 

    Маск хийх арга: Овьёосыг нунтаг болтол нь нух. Дараа нь зөгийн бал, лимоны шүүс хоёрыг холиж сайтар хутгана. Бэлэн болсон зуурмагаа нүүрэндээ зөвхөн хэрэгцээтэй хэсэгт түрхээд 15 минут орчим болгосоны дараа бүлээн усаар зайлж угаагаарай. Дараа нь нүүрэндээ тэжээлийн тосноосоо түрхэх шаардлагатай. 

    Үүнийг долоо хоногт 2-3 удаа давтвал нэг сарын дараа нүүрэн дээрх илүүдэл үс ор мөргүй арилна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй