ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Төрөлхийн нэг гаргүй бүсгүй супермодель болжээ

    Хөгжлийн бэрхшээлтэй буюу төрөлхийн нэг гаргүй төрсөн 28 настай Ребека Марине загварын ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг эзэлжээ. Хэдий тэрээр бусад хүмүүсээс "дутуу" төрсөн ч энэ нь түүний амьдралд саад болохыг тэр зөвшөөрч чадаагүй бололтой. 

    "Би амьдралынхаа ихэнхи үеийг хиймэл гаргүй өнгөрүүлсэн. Сургуулийн сурагч байх үедээ нэг хиймэл гар хэрэглэдэг байсан ч ашиглахад дэндүү түвэгтай байсан учраас ихэнхдээ огт хэрэглэдэггүй байв. Үүнээс болж 20 нас хүрэх үед зүүн гар минь ачааллаа дийлэхээ больж өвчин орж эхэлсэн учраас хиймэл гар дахин ашиглаж эхэлсэн." хэмээн бүсгүй өөрийнхөө тухай ярьжээ. 

    Түүний хиймэл гар хүний өөрийн булчингаас электрон дохиог дамжуулсаны үр дүнд удирдагддаг, булчингийн биогүйдлийг ашигладаг хиймэл эрхтэн аж. Ребекагийн дотны найз түүнд тус хиймэл гарыг хамгийн анх санал болгосон бөгөөд Ребекад хиймэл гар маш их таалагдан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бусад хүмүүс хүлээн зөвшөөрөөсэй хэмээн хүсэж өөрийн карьерийг эхлүүлсэн байна. 

    "Хүмүүсийн ялгаатай байдлыг харуулахдаа загварын ертөнц маш дулимаг ажилладаг юм шиг надад санагддаг. Гэхдээ бодит байдал дээр хүмүүс нэгэн хэвийн өндөр туранхай, нэг хэвийн царайтай загвар өмсөгч хүүхнүүдийг харахаас залхаж эхэлсэн шүү дээ. Жинхэнэ, бодит хүмүүст тэд илүү дуртай болсон, тийм учраас хөгжлийн бэрхшээлтэй загвар өмсөгчид, моделиуд бид улиг болсон энэ дүрмийг өөрчлөх болно" хэмээн Ребекка ярьжээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй