ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүүхдийн шинэ жилийн бэлгэнд хийж болохгүй йогурт

    Шинэ жилийн баяртай холбогдуулан нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан “Шинэ жилийн баярыг угтаж урьдчилан сэргийлэх хяналт хийх тухай” удирдамжийн дагуу хяналт шалгалтыг хийлээ.  
    Шалгалтаар “Мөнхийн түншлэл” ХХК-ийн БНХАУ-аас импортлосон “Yogurt fruit taste” нэрийн 450 граммаар савлагдсан цэлцэгнүүр нь “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль”-н 10.3.1 дах заалтыг зөрчиж байгаа нь тогтоогдсон тул “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 8 дугаар зүйл, Засгийн газрын 2013 оны 172 дугаар тогтоолоор баталсан “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авах, устгах, дахин боловсруулах журам”-ын дагуу хүнсний сүлжээнээс татан авалт хийлгэхээр шийдвэрлэж, 444 хайрцаг бүтээгдэхүүнийг битүүмжилж, худалдахыг зогсоож, тухайн бүтээгдэхүүнээс дээж авч, лабраторийн шинжилгээнд хамрууллаа. Иймд иргэдэд тус бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг сэрэмжлүүлж байна гэж Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас мэдээллээ.Дашрамд сонирхуулахад 10.3.1-д "Хүнсний эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаагүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн болон үзүүлж болзошгүй, буруу шошголсон, хуурамч түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх" гэж заажээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй