Маргааш нийслэл Улаанбаатар хотыг үүсгэн байгуулсны 375 жилийн ой тохионо. Түүхэн ойн энэ өдөр НИТХ-ын хүндэтгэлийн хуралдааныг анх удаа хуралдуулах юм байна. Өмнөх НИТХ-ын хуралдааны дэгд хүндэтгэлийн хуралдаан гэсэн заалт байгаагүй аж. Иймд НИТХ-ын ээлжит ХХ дугаар хуралдаанаар хуралдааны дэгд нийслэлийн түүхт ой болон, Улаанбаатар хоттой үйл ажиллагааны холбоотой гадаадын хотуудын өндөр дээд зочид ирсэн тохиолдолд хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулж байхаар өөрчлөлт оруулсан байна. Хүндэтгэлийн хуралдаанаар НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг Дарга Э.Бат-Үүл нар баярын мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ түүхэн ойн хүрээнд уригдан ирсэн Улаанбаатар хоттой ах дүүгийн харилцаатай гадаадын 6 хотын төлөөлөгч, бусад улс орнуудын элчин сайдын төлөөлөгчид баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлэх юм байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт