ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Энэтхэг эрчүүдэд жижиг хэмжээтэй бэлгэвч хэрэгтэй

    Энэтхэгийн 1000 гаруй эрчүүдэд хийсэн судалгаагаар олон улсад хэрэглэгддэг хэмжээтэй бэлгэвч энэтхэгийн ихэнх эрчүүдэд хэт томддог болох нь нотлогджээ.  ХДХВ-ийн халдвар авсан хүмүүсийнхээ тоогоор дэлхийд тэргүүлдэг  Энэтхэг улсад энэ асуудал хурцаар тавигддаг юм байна. Судалгаанд оролцсон эрчүүдийн тал хувь нь олон улсын стандартад нийцсэн бэлгэвчний хэмжээнээс жижиг эрхтэнтэй гэжээ.  Хоёр жил үргэлжилсэн энэ судалгааг Энэтхэг улсын Эрүүл мэндийн судалгааны Конслоос явуулсан байна. 1200 гаруй сайн дурынхан бэлэг эрхтэнийхээ миллметр бүрийг хэмжүүлжээ. Шинжээчид энэтхэгийн нийгмийн анги, шашин, хот болон хөдөөний оршин суугчид гээд бүх хүрээллийг судалгаанд хамруулж чаджээ. Шинжлэх ухааны энэ оролдлогыг дүгнэвэл Энэтхэгийн эрчүүд бэлгэвчний үйлдвэрүүдэд хэрэглэдэг олон улсын стандарт хэмжээнээс 3-5 сантиметрээр богино эрхтэнтэй юм. Иймээс энэтхэгийн эрчүүдэд тусгайлан зориулсан бэлгэвч үйлдвэрлэж, бэлгэвчний автомат машинуудыг байрлуулах хэрэгтэй юм байна. Энэтхэгт хэрэглэж байгаа таван бэлгэвч тутмын нэг нь мултарч эсвэл урагддаг байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй