ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Исүсийн жинхэнэ төрх юу вэ?

    Урт үс, сахал, цагаан урт хувцас, цэнхэр нөмрөгтэй хүнийг хараад бүх хүн Исүс гэж таньдаг. Бүр талхан дээр, хананд тогтсон борооны усны дусал дээрээс ч хараад таньдаг өвөрмөц төрхтэй. Гэхдээ Исүс үнэхээр тийм төрхтэй байсан уу? Харамсалтай үгүй.

    Үнэнийг хэлэхэд бидний мэдэх Исүсийн төрх 4-р зууны Бизантийн үетэй хамааралтай байдаг. Ромд байдаг Санта Пуденяиана сүмийн ширээний зурагт дүрслэгдсэн хааны төрхнөөс гаралтай.

    Mosaic of Jesus the Teacher from Santa Pudenziana church from 4th Century - restored in the 16th Century

    Мөн эртний сонгодог уран зургийн нарны бурханы /Аполло, Сол Инвиктус/ дүрслэлээс санаа авч толгой залгасан ч гэж үздэг. Ромын Эзэнт гүрний Аугустус өөрийн төрхөөр урт ус, сахалтай, алтан нөмрөгтэй Олимпийн Зевс бурханы хөшөөг бүтээлгсэн бидний мэдэх Исүсийн төрхтэй тун төстэй байдаг.

    Phidias' Olympian Zeus and statue of Augustus

    Бизантын барималчийн Исүс Христийн төрхийг бүтээхдээ Зевс бурханы залуу үеийн төрхөөс санаа авчээ. Цаг хугацааны эрхээр хувцас нь өөр болж одоогийн бидний мэдэх Исүс болж хувирчээ.

    Poster from Jesus Christ Superstar

    Исүс тэгээд яг ямар төрхтэй байсан бол?

    Толгойноос нь хөл хүртэл дүрслэе.

    1. Үс сахал

    Христийн шашны эхэн үед ертөнцийн эзнийг бусдын адил энгийн хүн богино үстэй, сахалгүйгээр дүрсэлдэг байсан.

    Early Christian Art

    МЭӨ 3-р зууны үеийн Дура Европос хотоос олдсон Исүсийг дүрсэлсэн зураг.

    Магадгүй даяанчилж явахдаа үс, сахландаа анхаарах шаардлагагүй байсан болохоор урт ургасан гэсэн тайлбар хийж болох юм. Ерөнхийдөө эртний гүн ухаанчид бусдаас их илүү их юм боддог учир урт үс, сахлаараа ялгардаг байсан байх. Нэгэнтээ Стойк гүн ухаантан Эпиктет үүнийг "байгалийн жам" хэмээсэн байдаг.

    Нөгөө талаас 1-р зуунд Грек-Ромын эринд богино үстэй, сахалаа хуссан байх нь ёс байсан. Харин бурханлаг хүмүүс "бурханлаг" хүмүүсийн төрхийг илтгэдэг байжээ.

    Сахал нь эрт үед Еврейчүүд онцлог төрх байгаагүй. Үнэн хэрэгтээ тэд жирийн хүмүүс шиг л харагддаг байсан. МЭӨ 70 оны үед Иерусалимыг байгуулсны дараа Ромд гаргасан Иудей Каптагийн зоосон дээр тухайн үеийн хүмүүсийн төрхийг дүрсэлжээ.

    Judaea Capta coin

    Тэгэхээр Исүс "байгалийн жамаараа" ургасан сахалтай, үс нь тийм ч урт биш байсан бололтой.

    2. Хувцас

    Исүсийн үед  дээдсийн хүрээний хүмүүс ард иргэдээс ялгарах гэж урт хувцас өмсдөг байжээ. Нэгэнтээ Исүсийн сургаальд "Алхахад тушаа болсон урт хувцаснаас зайлсхий..." хэмээсэн бий. Үүнээс үзэхэд Исүс нь урт хувцастай байгаагүй гэж хэлж болно. Мөн хувцасных нь өнгө нь цагаан байгаагүй. Энэ бол цагийн явцад цагаан хувцастай бүхнийг гэрэлтүүлэн явах гэснээс үүдэлтэй . Тухай үеийн хүмүүсийн өмсдөг байсан жирийн ноосоор нэхсэн, өвдгөөр татсан хувцас өмсдөг байжээ.

    Jesus and woman touching his mantleI

    3. Хөл

    Исүс сандаль өмсдөг байсан. Сөнөсөн Тэнгисийн элсэн цөлд бүх хүн сандаль өмсдөг байсан.

    Sandals

    Сикарийн үеийн сандаль. Хүүхэд, эмэгтэй, эрэгтэй.

    4. Бусад

    Исүс Еврей хүн байсан гэж үздэг. Тэр 30-н насандаа танигдсан гэж үзвэл тухайн үеийн 30 настай еврэй хүн ямархуу төрхтэй байсан бол.

    Computer generated image from Son of God TV series

    2001 онд эртний Галилей хүний гавлын ясан дээр тулгуурлан антрологич Ричард Ниави энэхүү төрхийг бүтээжээ. Ричард Исүсийн төрх гэж хэлээгүй ч гэсэн энэ төрхийг хүмүүс бурхны төрх гэж нэрлэдэг.

    Blue-eyed Jesus

    Исүс нь цэнхэр нүдтэй байгаагүй гэж ихэнх хүмүүс үздэг.

    Исүс гэж байсан, байгаагүй, зохиомол түүх, бодит түүх хэмээн олон хүмүүс маргалддаг. Гэсэн хэдий ч хэрэв Исүс байсан бол бидний мэдэх дүр төрхтэй биш бусадтай адил жирийн нэгэн төрхтэй байх байжээ.

    Crossing of Red Sea

    Moses and the burning bush

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй