Өнөөдөр христийн шашинтай дэлхийн олон оронд Зулсарын баяр тохиож байна. Монгол улсад ч энэ өдрүүдэд шинэ жилийн уур амьсгал оржээ. Өнөөдөр нийслэлийн Баянгол дүүрэгт олны нүдийг хужирласан шинэ жилийн арга хэмжээ болох гэнэ. Тус дүүргийн ЗДТГ-аас Өргөө кино театр хүртэл өнөөдөр зуун өвлийн өвөөгийн баярын жагсаал болох юм байна. Хүслийн шинэ жил хаяанд ирж, хүн бүр хуучин оноо үдэж, шинэ оноо угтахаар сэтгэл догдлон хүлээж байгаа энэ үед баяр дээр баяр нэмэхээр өвлийн өвөө нар айсуй. Өнөөдөр 12 цагаас эхлэх энэхүү баярын жагсаалд өвлийн өвөө нараас гадна цасан охид, үлгэрийн баатрууд оролцож нийт Баянголчууддаа шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлдэг уламжлалтай. Дашрамд сонирхуулахад Баянгол дүүрэг энэ арга хэмжээг хоёрдахь жилдээ зохион байгуулж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт