1972 оноос хойшхи Ирак улсын анхны гоо бүсгүй тодорчээ. Shaima Qassem Abdulrahman хэмээх бүсгүй маш их доромжлол, заналхийлэл дундаас ийнхүү тодрон гоо бүсгүйгээр шалгарсан бөгөөд тэрээр өөрийн хийж буй бүх ажлыг эмэгтэйчүүдийн эрхийн төлөө хэмээн тайлбарласан байна.
"Нийгэмд эмэгтэй хүн бүр өөрсдийн гэсэн байр суурийг эзлэх ёстой гэдгийг би батлан харуулмаар байна. Би юунаас ч айхгүй байна. Учир нь миний хийж буй зүйлс бүгд зөв гэдгийг би мэднэ" хэмээн гоо бүсгүй NBC NEWS-д ярилцлага өгөхдөө хэлжээ.
Гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд 200 гаруй бүсгүй бүртгүүлсэн ч тэмцээний Facebook хуудсанд тэдний амь насанд хүрэхийг заналхийлсэн маш олон сүрдүүлэг ирсэний улмаас оролцогчдын тоо 10 болж буурсан байна.
Аймшигтай сүрдүүлгүүдийн улмаас тэмцээн болж өндөрлөсөнөөс хойш хоёр сарын дараа ТВ-ээр цацагдсан ба тэмцээн уламжлалт Муслим шашны төрхийг хадгалсан хуучинсаг хэв шинжтэй, бүсгүйчүүд биеэ далдалсан хувцастай, усны хувцасны үзүүлбэргүй болж өндөрлөжээ.
Гоо бүсгүй Abdulrahman-ий гэр бүлийн гишүүд бүгд ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртөж байсан бөгөөд хоёр үеэл нь ISIS бүлгийхэний гарт амь үрэгджээ. Гоо бүсгүй шалгаруулах тэмцээнийг маш олон хүн эсэргүүцэж эмэгтэйчүүдийн гадаад үзэмжинд хэт анхаарлаа хэмээн шүүмжилж байсан ч оролцогчид өөрсдийгөө шалгуулах гэж бус, Иракийн нийгэм, үзэл сурталд нөлөөлөх боломж бол энэ хэмээн дуу нэгтэйгээр дуугарсан байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт