Дунд сургуулийн сурагчид тоглож байгаад нэгнийхээ амь насанд хүрсэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт байрлах Хоёрдугаар сургуулийн сурагчид өнгөрсөн баасан гаригт хичээлийнхээ завсарлагаанаар нэгнийхээ хоолойг боож, ухаан алдуулж тогложээ. Тэд ангийнхаа 12 настай Н гэгч хүүг самбарынхаа урд гарган, хүзүүг нь хоёр алгаараа боон ухаан алдуулсан байна.
Харамсалтай нь хүү ухаан алдан унасан ч дахин сэрээгүй бөгөөд хүүг амиа алдсаныг мэдмэгц ангийнхан нь сургуулийнхаа хашаанд амиа егүүтгэсэн байдалтай гаргаад орхижээ. Харин сургуулийн удирдлагуудын зүгээс тухайн өдрийн 16.00 цагт гэрийнхэн рүү утасдаж, “Хүүгийн бие тааруу байна. Сургууль дээр хурдан ир” гэж залгасан байна.
Цагдаагийн байгууллага хэргийг шалгаж байгаа бөгөөд хүүг амиа хорлосон гэж сургуулийнхан мэдүүлж байна. Хүүг ангийнхаа нэг охинд дурласан ч өнөөх охин нь тоогоогүй учир амиа хорлосон гэж тайлбарлажээ. Гэвч талийгаач хүүгийн ар гэрийнхэн үүний эсрэг бодолтой байгаа бөгөөд “12 настай хүүхдүүдийн хайр дурлал гэж юу байх вэ дээ. Амиа хорлотлоо дурлана гэж бүр байхгүй. Хүүгийн минь амь насанд хүрчихээд ийм утгагүй мэдүүлэг өгч байгаад гомдолтой байна” гэлээ.
Б.Хаш
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт