ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Цахиурт бөмбөлөгийг хаяхаа түр азнаарай, тэр ийм давуу талуудтай

    Ямар нэг шинэ хувцас, гутал худалдаж авах бүрт ийм " Silica Gel Packet" буюу цахиурт гелен бөмбөлөг агуулагдсан байдаг. Хэрвээ та шинэ хувцсаа задалсан даруйдаа тэдгээр бөмбөлөгүүдийг хэрэгцээгүй хэмээн хаядаг бол түр азнаарай, бид та бүхэнд "Silica Gel Packet"-ийн давуу талуудыг танилцуулж байна. 

    1. Машины цонхыг цантахаас хамгаална: Манантай, чийглэг бүгчим цаг агаартай үед цонх цантах бол тун хүндрэлтэй асуудал. Энэ тохиолдолд та урд болон жолоочийн цонхны хажуугаар хэдэн уут цахиурт гел тавиарай. 

    2. Үнэтэй сахлын татуурганы хэрэглээг уртасгана: Угаалгын өрөөнд сахлын хутга хадгалвал ямар ч үнэтэй татуурга байсан ир нь амархан мохчихдог. Тэгвэл та татуургаа хэрэглэсэний дараа ирийг нь хуурай болтол арчаад, дараа нь 3-4 уут цахиурт гел дотор хадгалаарай. 

    3. Усанд унасан утсыг аврагч: Хэрэв та утсаа усанд унагасан бол утасныхаа баттерэй, мемори картыг салган цахиурт гелтэй саванд нэг шөнийн турш утсаа байрлуул 

    4. Хуучирсан зураг хадгалагч: Хуучирсан, нандин зургуудаа цахиурт гелтэй хамт хадгал 

    5. Амьтны хоолыг үргэлж шинэ мэт хадгалагч: Гэрийн тэжээвэр амьтны хоол амархан муудчих гээд байдаг тал бий. Үүнээс сэргийлэхийн тулд та хоол хадгалдаг савныхаа ойролцоо цахиурт гел байршуулаарай. 

    6. Зэврэлтээс хамгаална: Төмөр эдлэлийн дотор талд та цахиурт гел байршуулвал хэрэглээ нь илүү удаан, амархан зэврэхгүй. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй