ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хишигдалай тоглолтын орлогоосоо өөртөө машин авчээ

    Universe best songs наадмын шилдгүүдийн ялагч дуучин А.Хишигдалай анхны бие даасан тоглолтоо 9 сарын 26, 27- нд "Strings night club"- д  хийсэн. Тэр анхны бие даасан тоглолтоо амжилттай болж, бодсоноос нь илүү олон хүн ирсэнд чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа тоглолтын үеэр фэнүүддээ хандан хэлж байсан. Түүний тоглолтод  "Татар" хамтлагийн Заяа, "Ванкуиш" хамтлагийн дуучин Дандий, дуучин Зоригт, дуучин Баярцэнгэл, Заяа TG зэрэг уран бүтээлчид хүрэлцэн ирж ая дуугаа өргөсөн юм. Хамгийн онцлууштай нь түүний тоглолт 100 хувь амьд хөгжимтэй, амьд тогтлолт болсон нь үзэгчдээс хамгийн их оноог авч чадсан юм. Тэгвэл дуучин маань тоглолтын орлогоосоо өөртөө Toyota crown маркийн автомашин худалдан авчээ.

    Тэрээр удахгүй Дархан, Эрдэнэт хотынхонд энэхүү тоглолтоо хүргэхээр төлөвлөж буй юм байна. Хоолойн чадал сайтай, хөдөлмөрч гэж хүмүүст үнэлэгдэж буй дуучин А.Хишигдалайдаа уран  бүтээлийн өндөр амжилт хүсье.

    Т.Наран

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй