Хумсны будагны найрлаганд хүний биеийг таргалахад хүргэдэг бодис агуулагддаг талаар эрдэмтэд саяхан нэгэн сонирхолтой судалгаа хийжээ.
Triphenyl phosphate буюу TPHP хэмээх хумсны будганд агуулагддаг бодис нь хумсны будгийг илүү удаан тогтоцтой, мөн барьцалдах чадвартай болгодог. Олон удаагийн судалгааны үр дүнд тус бодис нь дотоод шүүрлийн булчирхайн хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг гэдгийг тодорхойлсон байдаг. Амьтад дээр хийсэн туршилтын үр дүнд, үүний улмаас тэдний нөхөн үржихүйн чадвар, хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагаанд асуудал үүсэж байсныг тогтоосон байна. Харин хүний хувьд энэ нь илүүдэл жинг үүсгэх аюултай байх магадлал өндөр гэнэ.
Тус судалгааг хийсэн судлаачид нийт 3000 хумсны будгийг ийнхүү нарийн шинжилгээнд хамруулсан бөгөөд эрчүүдээс илүү эмэгтэйчүүд тус бодисыг биедээ илүү хурдан шингээж авах магадлал өндөр байсан байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт