Кенади Жоурдин-Бомлей охин ердөө 1,3 кг жинтэй төржээ. Төрөхдөө маш жижигхэн байсан учир түүний сувилагч "Хуруухан" хэмээн өхөөрдөн нэрлэжээ. Эмч охиныг хэдхэн хоног л амьдрах байх, тархины гэмтэлтэй байж магадгүй хэмээн охины ээжид анхааруулж адис хүртээж байжээ.
Кенади одоо 12 настай. Бусад 12 настай хүүхдүүдийн адил сургуульд явж, усанд сэлэх, хоккей тоглох дуртай. Тэр маш ховор энэ дэлхий дээр ердөө л 100 орчим байдаг генийн бүтэцтэй юм.
Кенади босоод зогсвол нэг метр, жин нь хоёр настай хүүхдийнхтэй адил.
Ясны хөгжил зогсох эмгэгтэй, үхэх магадлал маш өндөр энэ өвчнийг ялан гарч одоо долдугаар ангидаа толгой цохин суралцаж байна.
Өөртэйгээ чацуу охины хамт. Тэрээр 7 размерийн гутал өмсөж, хувцасаа захиалгаар хийлгэдэг.
Гурван долоо хоногтойдоо эмнэлгээс гарч болохоор эрүүл саруул болжээ. Гэхдээ ховор /дварфизм/ өвчтэй гэдгийг нь хүлээн зөвшөөрөх хүртэл найман сарын турш эмчийн хяналтад байсан.
Нэг настайдаа Pringles чипсний савнаас арай том болсон. Ийм өвчтэй хүмүүсийн яс, бусад эрхтнүүд бүгд жижигхэн байдаг.
Хоёр настай байхдаа 4 настай ахынхаа хамт.
Эмч нар түүнийг амьдрах найдваргүй хэмээн тодорхойлсоор байжээ. Кенади охины ээж "Эцэг эхчүүд хүүхдүүдээ хэзээ нэгэн өсөж том болж, хэрхэн амьдрахыг нь төсөөлдөг байх. Харин бидний хувьд бол түүнийг удахгүй алдана гэж бэлтгэдэг байсан" хэмээн ярьж байжээ.
Дварфизм өвчтэй хүмүүс 30-аас дээш насалдаггүй. Ихэнх нь бүрэг, тархины гэмтэлтэй, эрүүл мэндийн асуудалтай байдаг. Харин Кенади охин өвдөж хэвтэх биш бүр гүйлтийн тэмцээнд хүртэл оролцож байна.
13-р Тусгай Олимпод оролцож буй нь. "Тэр бусдаас өөр гэдэгтээ огтхон ч санаа зовдоггүй. Гайхалтай өдөр байлаа." хэмээн түүний ээж ярьжээ. Түүнийг тэмцээнд оролцож буйг хараад олон хүн нулимсаа барь чадахгүй байсан юм.
Түүнд эрч хүчээ алдаж байгаа ямарч шинж тэмдэг илэрдэггүй. Сургуульдаа явах, тоглох, найзуудтайгаа цуг байх маш дуртай.
"Тэрээр маш их аз жаргалтай байгааг түүний инээмсэглэлээс харж болно". Тэрээр өөрийн хийж буй гайхалтай үйлдлүүдээрээ олон олон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эрч хүч өгсөөр байгаа билээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт