Шинжлэх ухааны нэрийн өмнөөс хэмээн маш олон сэтгэл өвдөм туршилтуудыг XX зуунд эрдэмтэд хүмүүс дээр хийсэн байдаг. Мөн түүнчлэн хүүхдүүдийг шинжлэх ухааны төлөө хэмээн олон аймшигт туршилтуудад золиослосон тохиолдлууд ч бас байдаг.
Вилловбрүүкийн Гепатитийн судалгаа
Сэтгэцийн өөрчлөлттэй хүүхдүүдийн сургуульд шар өвчний дэгдэлт түгээмэл тохиолддог байв. Өвчнөөс сэргийлж, хүүхдүүдийг шар өвчин тусгахгүй байх нөхцөл энэ үед хомс байсны улмаас профессор Саул Кругмен болон түүний хамтран ажиллагсад шар өвчний судалгаа хийж эхлэв. Судалгаа 1955 онд эхэлж 15 гаруй жил үргэлжилсэн юм.
Судалгааны баг өвчтэй хүүхдүүдийг судалж, үрэвсэл намдаах антибиотик тарьж, өвчтэй хүүхдүүдээс гаргаж авсан вирусээ эрүүл хүүхдүүдэд халдааж байв. Тус судалгааны гол зорилго нь өвчний тархалт болон эмчилгээний тухай илүү нарийвчлан судлах байсан юм. Гэхдээ тэд судалгааг эхэлсэний дараа эцэг эхчүүдээс зөвшөөрөл авдаг байсан ч олон нийтийн эсэргүүцэл асар хүчтэй байсны улмаас судалгааны ажил олон жилийн дараа нэг мөсөн өндөрлөсөн.
"Дээрэмчдийн агуй" хэмээх туршилт
"Ялаануудын хаан" хэмээх хуурамч бичиг баримт үйлдсэн Музареф Шериф хэмээх этгээд 11, 12 настай хүүхдүүдийг АНУ-ын Оклахома мужийн нэгэн тосгонд авчирчээ. Хүүхдүүдийг хоёр бүлэг болгон хуваасан байсан бөгөөд аль ч бүлэг нь нэгнийгээ танихгүй хүүхдүүд байв.
Хэдэн өдөр өнгөрөхөд тэдний дунд шагналт уралдаан зарласан бөгөөд шагналын төлөө хүүхдүүд нэг нэгэн рүүгээ дайрч, хоорондоо хүчтэй тэмцэлдэж эхлэв. Гэвч дараа нь багаар хамтарч хийх даалгавар тэдэнд өгч эхлэхэд хүүхдүүдийн хоорондын харилцаа илүү сайжирч эхэлсэн байна. Тус судалгааны гол зорилго нь ердөө л баг доторх гишүүдээ илүү сайн ойлгодог, нөхөрлөлөг болоход нь туслах байжээ.
"Мангас"
1939 онд Венделл Жоннсон хэмээх эрдэмтэн асрамжийн газраас ээрүү, мөн хэвийн хэл ярианы хөгжилтэй 22 хүүхдийг авч хоёр бүлэг болгожээ. Ээрүү яриатай хүүхдүүдэд хэл ярианы хичээл заадаг байсан ба хичээлийн явцад хүүхдүүд үргэлж магтуулдаг байв. Харин нөгөө хэсэг буюу хэвийн хэл яриатай хүүхдүүд хичээлийн явцад үргэлж шоглуулж, доромжлуулдаг байжээ. Ийнхүү хичээлийн үеэр сөрөг үгсээр булуулж байсан хүүхдүүдийн сэтгэцэд сөрөг өөрчлөлтүүд гарч эхлэв. Улмаар тэд насан туршдаа хэл ярианы өөрчлөлттэй болж үлдсэн байдаг.
"Бяцхан Алберт" судалгаа
Жонн Ватсон болон түүний төгсөх ангийн оюутан Розали Рейнер нар сэтгэл зүйн хувьд тогтвортой хүүхдэд зориудаар айдас суулгаж болох эсэхийг судалжээ. Судалгааны хамгийн эхний оролцогч есөн сартай "Алберт" байсан бөгөөд түүнд төрөл бүрийн туулай, сармагчин, үстэй үсгүй маск үзүүлсэн ч тэр ямар ч хариу үйлдэл буюу "айдас" үзүүлсэнгүй. Тэдгээр амьтдаас бяцхан хүүг айлгахын тулд амьтныг ойртон ирэх үед цохидог ган алх хүүгийн дээрээс дүүжилсэн байна. Мэдээж амьтан ойртон ирэхэд, хүү чанга уйлдаг болов. Улмаар амьтныг харах бүртээ хүү чанга уйлж, зугтааж, маш их айдаг болжээ.
Харамсалтай нь Алберт хүү үүний үр дүнд бүх төрлийн үсэрхэг зүйлсээс айж орилж уйлдаг болжээ. Санта Клаусаас хүртэл тэр айж аймшигтай бишүүрхэж байв. Судалгаа өндөрлөх үед Алберт нэг ойтой байсан бөгөөд түүнд үүссэн тэр их айдсыг арилгахын тулд судлаачид харин юу ч хийгээгүй учир хүмүүс Албертыг бүх насаараа тийм нэгэн төрлийн сэтгэцийн өөрчлөлттэй болж үлдсэн гэдэгт итгэдэг.
Хамгийн анхны "Трансжендер"-ийн судалгаа
Брюс Реймер болон түүний ихэр Брайн нар 1965 онд төржээ. Тэд долоон сартай байхдаа эрүүл мэндийн шалтгаанаар мэс засалд орсон ч мэс засал амжилттай явагдсангүй, Брюсийн эмзэг эрхтэн хэзээ ч эмчлэгдэшгүй болтлоо гэмтжээ. Үүний улмаас эцэг эх нь Брюсийг бэлгийн бойжилт, хүйсийн талаар мэргэшсэн сэтгэл зүйчид ханджээ. Харин сэтгэлзүйч хүүхдийн хүйсэнд өсөж хүмүүжих явц нь хамгийн чухал хэмээн тайлбарлаж эцэг эхэд нь хүүхдийн хүйсийг сольж эмэгтэй болгох мэс заслыг санал болгосон ба эцэг эх нь зөвшөөрч Брюс "Бренда" хэмээх нэртэй болов.
Харамсалтай нь Брюс өсөж том болох тусам түүнд амьдрал нь маш хэцүү болж тэр бусад хүүхдүүдэд үргэлж дээрэлхүүлдэг болсон байна. 14 нас хүрэх үед нь эцэг эх нь түүнд үнэнийг хэлсэн ба үүний улмаас тэр эцэг эхтэйгээ тааруу харилцаатай болж өөрийн эр хүйсийг буцааж авахыг хүсэж, хүслээ биелүүлэв. Тэр нэрээ Девид болгон солиулсан ба дараа нь гэр бүлтэй болж, энх тунх амьдарч байсан ч ихэр Брайныгаа нас барсаны дараа 38 насандаа амиа хорложээ.
Девид ийм залуу байжээ:
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт