Хэрхэн хулхи Timberland гутлыг таних вэ?
Цаг агаарын эрс тэс нөхцөл, уур амьсгалын өөрчлөлтөд гайхалтай зохицдог Timberland брендийн гутал анх 1973 онд үүсчээ. Үүссэн цагаасаа өнөөг хүртэл спорт, явган аялалд дурлагчид, өдөр тутам тус гутлаар гангарах хүсэлтэй хүмүүсийн урмыг хэзээ ч хугалж байсангүй.
Өдөр тутамд, хөдөө, ууланд гэх мэт ямар ч үед өмсөхөд тохиромжтой, хөлд хамгийн эвтэйхэн "Timberland" гутлын давуу талуудыг танд хүргэж байна. Ямар учраас Timberland брендийг сонгох хэрэгтэй вэ гэсэн асуултын хариуг олоход танд энэ нийтлэл тусална.
Усны хамгаалалттай гадаргуу
Усны хамгаалалттай, уламжлалт хатуу арьсан гадаргуу нь цаг агаарын ямар ч нөхцөлд дасан зохицох өндөр чадварыг илтгэнэ. Мөн усны хамгаалалтай, өндөр чанарын тусгай материал ашиглан бүтээгддэг учраас өдөр тутамд, аялал зугаалгаар явахдаа өмсөхөд нэн тохиромжтой.
Бүхэл өдрийн туршид мэдрэгдэх тав тух
Сайн чанарын, маш зөөлөн арьсаар гадар болон дотор улавч, өлмий хэсгийг хийж, хүний биеийн тав тухыг бодож, стандартын дагуу зөөлөн доторлогоо хийдэг учраас бүх өдөржин өмссөн ч таны хөл ядрахгүй.
Органик материал
Timberland брендийн бүтээгдэхүүн дээр байрлах органик дүрс бүхий тэмдэглэгээ нь тус бүтээгдэхүүний гол түүхий эдүүд 50-иас илүү хувийн органик материал ашигладаг болохыг илтгэнэ.
Элэгдэлийн эсрэг технологи
Timberland брендийн гуталнууд маш хөнгөн байдаг учраас хүний хөлд ачаалал бага өгдөг. Нэн ялангуяа хөдөлгөөн их шаарддаг, гадаа ажлынхаа ихэнх цагийг өнгөрөөдөг хүмүүсд тохиромжтой энэ гутлын дотор болон гадаад улны хооронд конус хэлбэртэй тав тух, хөлс шингээгч агуулсан элэгдэлийн эсрэг тусгай технологи хийсэн байдаг.
Дахин боловсруулалт
Timberland брендийн үйлдвэрлэгчид байгаль орчинд ээлтэй, органик материал хэрэглэхээс гадна материалуудаа боловсруулахдаа байгаль орчин, хүний бие эрүүл мэндэд ээлтэй үйлдвэрлэлийн журам баримталдаг. Тийм учраас "Timberland" брендийн гутлуудын 50-аас илүү хувь нь дахин боловсруулах боломжтой материалаар хийгдсэн байдаг.
Өндөр технологи, чанартай материал, онцгой стандартаар цогцлоон бүтээдэг "Timberland" брендийн гуталнууд танд гайхалтай тав тух, чанарыг мэдрүүлэх болно.
Timberland брендийн албан ёсны борлуулагч
Хаяг: Наран Молл Худалдааны төвийн 2-р давхарт, Наран Плаза Худалдааны төвийн 1-р давхарт, Улсын Их Дэлгүүрийн 3-р давхарт, Эрдэнэт Хот Баян Худалдааны төв 5-р давхарт
Утас: 976-70136918
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт