
БНХАУ-ын эрдэмтэд гоц авъяастан хүүхэд төрүүлэх генийн программ боловсруулж байна. Энэ програм хүүхдийг эхийн хэвлийд байхад нь ДНК-г нь судалж хүүхдийн тархины хөгжлийг тодорхойлох аж. Мөн хүүхдийн уураг тархины хөгжлийг судлан дүгнэлт хийн, улмаар уураг тархины хөгжлийг сайжруулах бүрэн боломжтой юм байна. Түүгээр ч зогсохгүй хүүхдийг хэвлийд байхад нь аль талын тархины хөгжил илүү байгааг болон аль чиглэлд илүү сонирхолтой, авьяастайг ч урьдчилан тодорхойлох гэнэ. Нэгдүгээр шатанд, математикийн онцгой авьяастай хүмүүсийн ДНК-ийн кодыг энгийн ДНК-ийн кодтой харьцуулан, ялгааг нь тогтоох аж. Үүний дараа хэвлий дэх хүүхдийн ДНК-д дүн шинжилгээ хийх юм. Одоогийн байдлаар хэвлий дэх хүүхдийн оюун ухааны чадварыг 60 хувь тогтоох боломжтой болсон гэж эрдэмтэд мэдэгдэж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт