ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    17 байгууллагын дүрэмт хувцсыг цэгцэлнэ

    Монгол улсад албан ёсоор дүрэмт хувцас өмсдөг 17 байгууллага байдаг байна. Үүнд Монгол Улсын зэвсэгт хүчин, Цагдаагийн байгууллага, Шүүх, Прокурор, Тахарын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Улсын мэргэжлийн хяналтын газар, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Үндэсний аудитын газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Төмөр замын газар, Хууль сахиулахын их сургуулийг дурдаж болно. Дээр дурдсан байгууллагуудад ажилладаг төрийн албан хаагчдын хувцасны зардалд жил бүр улсаас 10 орчим тэрбум төгрөгийн зардал гардаг байна. Татвар төлөгчдийн мөнгө зүй ёсоор зарцуулагдаж байгаа эсэхийг судлах зорилгоор дээр нэр дурдсан байгууллагуудын дүрэмт хувцсанд судалгаа хийх үүргийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж холбогдох албан тушаалтнуудад өгсөн байна. Ингэснээр зарим байгууллагууд дүрэмт хувцас бус энгэрийн тэмдэг, зүүлт, малгай зэрэг хямд төсөр аргаар өөрсдийнхөө ажил үүргийг илэрхийлж болох гэнэ.

                                                                                                                    Б.Гарьд

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй