Хэвлэлийн хуудаснаас сургийг нь сонссоор ичнээ танил болсон Ким Кардашяны гэр бүлийнхэн Элле сэтгүүлийн хуудсанд зургаа татуулжээ. Таны харж байгаа энэ зурган дээр Ким Кардашян тэргүүтэй, шоубизнесийн одод Кардашян овогтой гурав, Женнер овогтой хоёр хөөрхөн охины ээж Крис Женнертэй монгол бүсгүй зургаа татуулжээ. Фэйсбүүкт Oonoo’s makeup хуудас хөтөлдөг нүүр будгийн чиглэлээр мэргэшсэн бүсгүйчүүд Холливудын шилдэг студиудын нэг Милк студид Элле сэтгүүлийн зураг авалтанд ажиллахаар очоод Кардашяны гэр бүлтэй хамт нэг өдрийг өнгөрүүлсэн байна. Зургийн эзэн бүсгүй Кардашяны гэр бүлийн гоёл чимэглэл, үнэт эдлэлийг долоон бие хамгаалагч хамгаалж зогсох нь үнэхээр сүрдмээр гэж бичжээ. Реалити шоуны од энэ хатагтай эелдэг найрсаг зантайг ч дурдсан байна. Мөн бүсгүйчүүд Монголынхоо нэрийг Холливудад гаргах өдөр удахгүй, тэр хүртэл хичээнэ гэж ээ. Хөдөлмөрч Монгол бүсгүйчүүддээ амжилт хүсье.
HIUB
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт