Энэ оны эхний 11 сарын монгол улсад 38253 хүүхэд мэндэлжээ. Шинээр мэндэлсэн хүүхдийн тоог өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулж үзвэл 38 хүүхдээр цөөн байгаа юм. Улаанбаатар хотод мэндэлсэн нийт хүүхдийн 12.9 хувь буюу 4928 хүүхэд орон нутгийн харьяат эхчүүдээс төржээ. Оны эхний 11 сарын хугацаанд нэг нас хүрэхээсээ өмнө 543 хүүхэд эндсэн нь 2013 оныхоос нэмэгдсэн харин өнгөрсөн оныхоос буурсан тоо юм. Нялхсын эндэгдэлийг дүүрэг бүрээр илэрхийлбэл Сонгинохайрхан дүүрэгт 98 хүүхэд, Баянзүрх дүүрэгт 92 хүүхэд, Баянгол дүүрэгт 47 хүүхэд, Чингэлтэй дүүрэгт 44 хүүхэд, Сүхбаатар дүүрэгт 38 хүүхэд, Хан Уул дүүрэгт 35 хүүхэд, Налайх дүүрэгт 13 хүүхэд, Багануур дүүрэгт зургаан хүүхэд, Багахангай дүүрэгт нэг хүүхэд эндсэн байна. Нялхсын эндэгдлийн 31.1 хувь буюу 169 нь бусад аймгийн харьяат эхээс төрсөн хүүхдүүд байна. Эхний 11 сард Улаанбаатар хотод 12 эх эндсэн бол 2013 онд энэ тоо 19, 2014 онд 15 байжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт