НҮБ-ын Уур Амьсгалын Өөрчлөлтийн Суурь Конвенцийн талуудын бага хурлын үеэр Хүлэмжийн хийн ялгаралтыг дүйцүүлэн бууруулж кредит олгох механизм буюу хамтарсан кредит олгох механизм (ХКОМ)-ыг хэрэгжүүлэгч 16 орны Байгаль орчны яамдуудын сайд нар, төлөөлөгчид оролцсон 3 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт боллоо. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтанд шинээр нэмэгдсэн Саудын Араб, Чили, Мьянмари, Тайланд улсын сайдуудтай БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах технологи дамжуулалтын талаар санал солилцлоо. Мөн арга хэмжээний үеэр сайд Н.Батцэрэг Японы “NHK” телевизэд өгсөн ярилцлагандаа хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хөгжиж буй орнуудад санхүүгийн дэмжлэг дэвшилтэт технологи дамжуулах асуудал нэн чухал болохыг онцлон дурдсан юм. ХКОМ-ийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхдээ олон улсын стандартыг бүрэн хангасан, байгальд ээлтэй, хүлэмжийн хий ялгаруулдаггүй, эсвэл маш бага ялгаруулдаг сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи ашиглах ёстой. Японы тал ХКОМ-ын хүрээнд дээрх төсөл, арга хэмжээг Монгол улсад хэрэгжүүлэх, шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлж төсөл, арга хэмжээний нийт зардлыг бүтнээр нь, эсвэл тодорхой хувийг нөхөн олгож ирсэн. ХКОМ-ын бас нэг онцлог давуу тал нь хоёр орны хувийн салбарын үйл ажиллагааг дэмжихэд чиглэгдэж байдаг юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт