ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ХУД-т бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор нээгдлээ

    Хан-Уул дүүрэгт 2015-2016 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 28 сургуульд 22300 хүүхэд, 88 цэцэрлэгт 10800 гаруй хүүхэд багачууд суралцаж байна. Энэ онд Хан-Уул дүүргийн түүхт 50 жилийн ой тохиож байгаа бөгөөд нийт 4 цэцэрлэг, 3 бага сургууль цэцэрлэгийн цогцолбор ашиглалтанд ороод байна. Эдгээрийн нэг болох 120 хүүхдийн ортой 218-р цэцэрлэг, 130 хүүхдийн суудал бүхий 130-р бага сургууль үйл ажиллагаагаа эхлүүлэн,баасан гарагт нээлтээ хийлээ. Энэхүү цогцолбор нь 15-р хорооны төрийн өмчийн анхны цэцэрлэг гэдгээрээ онцлог юм. Энэхүү бага сургууль цэцэрлэгийн цогцолборыг “Шилдээт” ХХК гүйцэтгэн хугацаанд нь хүлээлгэн өгөөд байна. Хан-Уул дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны хүүхдийн хамран сургалтын хувь 81,6 хувь болж өмнөх оноос 5,2 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Дүүргийн хэмжээнд 2014 оноос хойш “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд энэхүү хөтөлбөрийн хүрээнд төрийн өмчийн 18 цэцэрлэгийг бүрэн камержуулсан бөгөөд шинээр ашиглалтанд орж байгаа цэцэрлэгүүдийг ирэх оноос үе шаттайгаар камержуулах юм. 2016 онд Хан-Уул дүүргийн 11,16-р хороонд тус бүр 240 хүүхдийн ортой 2 шинэ цэцэрлэг ашиглалтанд орохоор барилгын ажлаа эхлүүлээд байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй