ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    МАН: ТЕГ-ын асуудлаар УИХ-ын даргад хандана


    УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийж зарим  асуудлаар  өөрсдийн  байр сууриа хэллээ. 
    Энэ үеэр бүлгийн дэд дарга Д.Оюунхорол ТЕГ-ыг  ажлын бус цагаар, прокурорын байгууллагын зөвшөөрөлгүй сэтгүүлчдийг байцааж, хуулиар тусгайлан өөрт нь харьяалуулаагүй асуудлаар улстөржиж байна хэмээн буруутгалаа. Тэрээр  "Улс төрийн намын байранд ямар ч зөвшөөрөлгүй нэвтэрч, эд хогшил хураан авч, сэтгүүлчид, иргэд, жиргээчид, УИХ-ын гишүүний туслахыг дуудаж байцаасан үйлдлүүд гарлаа. ТЕГ нь Ерөнхий сайдын хувийн мөрдөх товчоо шиг ажиллаж байна гэсэн зарим хүний шүүмжлэлд анхаарлаа хандуулах ёстой" гэв. Тиймээс ТЕГ-ыг хуулийн дагуу ажиллуулах талаар бүлгээс УИХ-ын дарга болон Тусгай хяналтын дэд хороонд шаардлага тавихаар болжээ.
    2015 онд төрөөс баримтлах мөнгөний бодлогын баримт бичигт тусгаснаар Монгол Улсын гадаад цэвэр активын хэмжээ есдүгээр сарын байдлаар хасах 972 тэрбум төгрөг болсон байна. 2012 онд 4402 их наяд төгрөг байсан гадаад цэвэр актив хасах дүнтэй болтлоо буурчээ. Тиймээс Монголбанкны ерөнхийлөгчийг байлцуулж байж дээрх мэдээллийг асууж тодруулах ёстой гэж үзсэн байна. Гэвч Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг өвчтэй гэсэн шалтгаанаар хүрэлцэн ирээгүй гэлээ.

    Түүнчлэн УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцээд иргэд рүүгээ чиглэсэн дорвитой дэмжлэг байхгүй төсөв болсон гэж дүгнэжээ. Мөн ДНБ-д эзлэх өрийн босгыг 90 хувьд хүргэхийг дэмжихгүй, хөрөнгө оруулалт нь царцаагдсан 328 төсөл, арга хэмжээний санхүүжилтийг шийдэх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.

    Төсвийн төсөлд урсгал зардлыг 11.5 хувь буюу 807.6 тэрбум төгрөгөөр төсвөө нэмэгдүүлэхээр оруулж ирсэн. Эдийн засаг хямарсан үед тансаг хэрэглээгээ аль болохоор бууруулах ёстой. Тухайлбал, зардлыг сайд тус бүр дээр 50 хувиар бууруулах ёстой гэж үзлээ. Мөн эд хогшил, тавилга хэрэгслийн зардлыг хасах, томилолт, зочны зардлыг багасгах зэргээр нийтдээ 530 тэрбум төгрөгийн зардлыг бууруулах боломжтой гэж үзэж Төсвийн байнгын хороонд саналаа хүргүүлнэ” гэсэн юм.

    Т.Наран

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй