ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Үлэг гүрвэлийн төв музейн сүлд модыг чимэглэхийг урьж байна

    Үр хүүхдийнхээ оюун ухааныг тэлж, хорвоо ертөнцтэй танилцуулах гэж шинэ соргог бүхнийг хайдаг эцэг эхчүүддээ таатай мэдээ хүргэж байна. Тусгаар тогтнолын талбайн ард байрлах Монголын үлэг гүрвэлийн төв музей хүүхэд багачуудыг хүрэлцэн ирж Ганган ногоон сүлд мод чимэхийг урьж байна. Үлэг гүрвэлийн дүрстэй зөөлөн тоглоом авч, сүлд модоо чимэглэсэн хүүхдүүдээс 2-3 хүүхдийг азтанаар тодруулж, шинэ жилийн баяраар Өвлийн өвөө гэрт нь очиж бэлэг гардуулах юм байна. Тус музейд манай улсын нутаг дэвсгэрт хэдэн сая жилийн өмнө амьдарч байсан олон төрөл, зүйлийн үлэг гүрвэлийн чулуужсан олдворуудаас /Анкилозавр, Гадрозавр, Зауролофус, Протоцератопс, Овираптор, Орнитомимозавр/ гадна эртний яст мэлхийн олдворуудыг үзэх боломжтой. Мөн Дундговь аймгийн Баянжаргалан сумын “Хүрэн дух”, Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Байшин цав”, “Амтгай ”, Өмнөговь аймгийн Гуван тэс сумын “Нэмэгт”, “Хэрмэн цав”, Баянхонгор аймгийн Баянговь сумын “Бүгийн цав” зэрэг монгол орны үлэг гүрвэлийн олдворт газруудын  гэрэл зургуудыг үзэж сонирхох боломжтой.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй