
Манай улсад орон сууцны хувийн хэвшлийн 62 контор үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн сард нийслэлд орон сууцны конторын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн 12 аж ахуйн нэгжид Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгасан байна.
Хэдийгээр орон сууцны хувийн конторууд төрийн ачаанаас тодорхой хэмжээгээр үүрч байгаа ч төр, засгаас ямар нэгэн дэмжлэг авч байгаагүй. Хамтарч ажиллах хүсэлтээ Барилга, хот байгуулалтын яам, холбогдох бусад байгууллагад удаа дараа хүргүүлж байсан ч тодорхой үр дүнд хүрэлгүй өнөөг хүрчээ. Конторууд 3-4 мянган хэрэглэгчтэй бол ашигтай ажиллан, энэ хэрээрээ ажилчдынхаа цалин, нийгмийн асуудлыг шийдэх боломжтой. Гэсэн ч цөөн хэрэглэгчтэй учир хөрөнгө санхүү муу, цалин багаас мэргэжлийн инженер, техникийн ажилтан тогтвор суурьшилтай ажилладаггүй хүндрэл байна. Мөн цэвэр, бохир ус, халаалт дулааны үйлчилгээ үзүүлэхийн тулд Эрчим хүчний зохицуулах зөвлөл болон хэд хэдэн газраас тусгай зөвшөөрөл авах хэрэгтэй болдог, Орон сууцны тухай, Дундын өмчлөлийн тухай зэрэг хууль хоорондоо зөрчилддөг гэнэ. Шалгалтын дүнд шугам сүлжээний урсгал засвар болон өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөлтгүй, хэрэглэгчдэд засварын ажил хийх тухай мэдэгддэггүй, осол аваарийн үед хэрэглэх нөөц материал, тоног төхөөрөмж сэлбэг хэрэгсэл муутай, шинээр ашиглалтад орсон барилга, байгууламжийн ус, дулааны гол шугам хоолойнуудад зэврэлтээс хамгаалах түрхлэг, дулаан тусгаарлагчийн ажлыг дутуу хийснийг гүйцээж, засварлаагүй гэсэн зөрчил илэрчээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт