ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хөгжлийн бэрхшээлтэй хүн бүрт өөр нэг хүн амьдралаа зориулдаг

    “Олон Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих өдөр”-ийг тохиолдуулан БГД-д иргэдийн сэтгэлд хүрсэн арга хэмжээ зохиогдлоо.

    Тус дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Иргэний танхимаас хэрэгжүүлж буй “Таны төлөө таньд туслая-2” аяны хүрээнд  дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэстэй хамтран “Хажууд минь байгаад баярлалаа” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулжээ. Хэлж ирдэггүй хийсч ирдэг зовлонг тэсвэр хажуужлаараа ялан дийлж, хайртай дотны хүмүүстээ бүхий л амьдралаа зориулж яваа асран халамжлагч нартаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд “Баярлалаа” гэдэг үгийг энэ өдөр хэллээ. Байнгын асаргаанд байдаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асран халамжлагч нартаа хандаж хэлсэн чин сэтгэлийн мэндчилгээ, талархлын үгсийг нь дүрсжүүлэн асран халамжлагч нарт нь хүргэсэн энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан дүүргийн хорооны удирдлага, ажилтан албан хаагчдад баярлаж байгаагаа мөн илэрхийлсэн юм.  Мөн хамтдаа авахуулсан дурсгалын зургийг асран халамжлагч нарт нь бэлэглэлээ. Энэхүү арга хэмжээнд 23 хорооны 23 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүний 23 асран халамжлагч нар оролцлоо.

    Дэлхийн хүн амын 10 хувь орчим нь буюу 650 сая хүн хөгжлийн бэрхшээлтэй амьдарч байдаг гэсэн тооцоог Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан.  Энэ тоон дээр хөгжлийн бэрхшээлтэй дотны хүнээ харж хандахын тулд суралцаж, хөдөлмөрлөж, нийгмийн амьдралд бүрэн дүүрэн оролцож чадахгүй байгаа гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчдын тоог нэмбэл ойролцоогоор 2 сая  хүн хөгжлийн бэрхшээлээс үүдсэн асуудалтай амьдарч байна.

               

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй