ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүүхдүүдээ цонхоор шидэх гэж байсныг аврах ангийхан амжиж аварчээ

    Өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны 26 дугаар байрны 8 давхарт айлын цонхоор хүн унах гэж байна гэсэн дуудлага оройн 21:50 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагаар  Аврах ангийн 9 аврагчтай бүлэг хүрэлцэн очиход 27 наcтай эрэгтэй архи ууж, гэр бүлийнхэнтэйгээ муудалцаж, гэрийнхээ хаалгыг дотроос нь түгжин хүн оруулахгүй 2-6 насны хоёр хүүхдийг цонхоор шидэх гэж байсныг аврагчид 9 давхрын айлын цонхоор доош буун тус айлын  гал тогоо, зочны өрөөний цонхыг хагалан дотогш орж хүүхдүүдийг аюулгүй болгосон байна. Аврах  ажиллагааг зохион байгуулж байхад согтуугаар хүүхдээ цонхоор шидэх гэж байсан 27 настай иргэн Б аврагчид руу хутга барин дайрч байсан байна. Аврагчид аврах ажиллагааг шуурхай зохион байгуулсан бөгөөд 2 хэсэгт хуваагдан хаалганы гадна Б-г саатуулж байхад нь зарим нь цонхоор орж 2 хүүхдийн амийг аварч цагдаагийн байгууллагад эсэн мэнд хүлээлгэн өглөө гэж  нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй