ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Хүний эрхийн цахим номын сан”-гийн нээлт боллоо.

    ХЭҮК дээр Хүний эрхийн цахим номын сангийн нээлт боллоо. Нээлтийн ажиллагаанд ХЭҮК-ын гишүүн Н.Ганбаяр, ХЭҮК-ын ажлын албаны дарга А.Дашдэлэг, ХЭҮК-ын Бодлогын дүн шинжилгээ, хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэ, БСШУЯ-ны Соёлын өвийн хэлтсийн дарга С.Урантөгс, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал, доктор Ц.Мандах болон Монголын Үндэсний номын сан, Улаанбаатар хотын төв номын сан, Хүүхдийн номын ордон, МУИС-ийн номын сан, ХСИС-ийн номын сан, Үндэсний тагнуулын академи, Удирдлагын академи, зэрэг 16 байгууллагын номын сангийн удирдлагууд оролцлоо.

    ХЭҮК-ын ажлын албаны дарга А.Дашдэлэг үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “ХЭҮК байгуулагдсан цагаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хүний эрхийн чиглэлээр эрхлэн гаргасан бүх ном, товхимлоос бүрдсэн “Хүний эрхийн цахим номын сан”-г ажиллуулж эхэллээ. Хүний эрхийн чиглэлээр мэргэшиж байгаа хэн бүхэн цаг хугацаа, орон зайнаас үл хамааран http://www.mn-nhrc.org/library/ хаягаар орж хүний эрхийн номуудтай танилцах өргөн боломжийг үүгээр нээж өглөө” гэв.

    Цахим номын сангаас ХЭҮК-оос Улсын Их Хуралд өргөн барьсан хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын талаарх илтгэлүүд, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнүүд, “Хүний эрх” сэтгүүл, ХЭҮК-оос эрхлэн хэвлүүлсэн хүний эрхийн чиглэлээр гарсан ном, товхимлууд, , судалгааны тайлан зэрэгтэй танилцах, татаж авах, унших боломжтой юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй