Олон улсын Архитекторуудын эвлэл /UIA/-ээс жил бүр зохион байгуулдаг “Дэлхийн шилдэг 100 архитектор-2015” үзэсгэлэн БНСУ-ын Сөүл хотноо өнгөрсөн аравдугаар сард болжээ. Манай улсаас архитектор Ө.Ганболд, Д.Балдан, С.Цахиур, Г.Нямцогт, Г.Нарангэрэл, Ж.Баясгалан, Ж.Алтантуул, Л.Ганбат, Ц.Батбаяр нарын хүмүүс үзэсгэлэнд бүтээлээ явуулж, Монголын архитекторуудын чадвар чансаа, арга барилыг дэлхийд сурталчилсан байна.
Хэнтий аймгийн есөн гайхамшгийн нэг, ар халхын Утай Гүмбэн гэж алдаршсан Балдан Врайбүн хийдийн цогчин дуганг сэргээн завсарлах ажилд архитектороор ажилласан Ц.Батбаяр, Г.Нямцогт нарын бүтээл олон улсаас өндөр үнэлгээ авчээ.
Энэхүү түүхт хийдийг 1789 онд Цорж лам Цэвээндоржийн санаачилж, IV Богдын зарлигаар байгуулсан байна. Балдан Врайбүн хийд 1937 оны хүн амын тооллогоор 8000 ламын данстай байсан гэдэг. Тэдний 3000 нь цогчин дугандаа, бусад нь гадна талын хийд, Ламын хүрээ, Хүүхэн хутагтын хийд зэрэгт шавилан суудаг байж. Цогчин дуганг Монгол, Хятад, Энэтхэг, Түвдийн ламтангуудын нэгдсэн хүчээр барьсан. 164 баганатай, 164 хаалгатай, 30 цонхтой, гурван давхар хаалгатай барьсан. 1817 оны үед дуусгаж аравнайлсан энэ барилга тэр үедээ Монголын хамгийн өндөр барилга байсан юм гэдэг. Гэвч 1930-аад оноос коммунист дэглэмийн уршгаар бурханы шашин, лам нараа хавчих үеэр тус хийдийг нурааж, сүйрүүлжээ. Дуганг 2008-2010 онд сэргээн засах ажил эхэлсэн бөгөөд 510 мянган ам.долларын санхүүжилт шаардсан ажил байжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт