
“Хүний эрхийн Үндэсний байгууллага - Иргэний нийгмийн түншлэл ээлжит 11 дэх уулзалт”-д УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ё.Отгонбаяр, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, ХХААЯ, АТГ, ХЗЯ, ХАХНХЯ, ЭМСЯ, УУЯ, ГХЯ, БХЯ, ХТҮГ болон Эмнести Интернэшнл ТББ, Хүний хөгжил, эрх ТББ, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Монголын Ахмадын Чөлөөт Холбоо, Хүүхдийн эрх хамгааллын төв, СНЭ, Нээлттэй нийгэм форум зэрэг 30 гаруй байгууллагын 100 төлөөлөл оролцлоо.
“Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал”-ыг баталсан 12 дугаар сарын 10-ны өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1950 онд “Олон улсын хүний эрхийн өдөр” болгож шийдвэрлэсний дагуу жил бүр дэлхий улс орнууд НҮБ-аас гаргасан уриан дор нэгдэж, тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болсон билээ. 2015 оны олон улсын хүний эрхийн өдрөөр “Бидний эрх, Бидний эрх чөлөө, Цаг ямагт” уриан дор нэгдэж байна.
Одоогоос 50 жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблей олон улсын хүний эрхийг тодорхойлох, олон улсын гэрээ болох Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт болон Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пактыг тус тус баталсан бөгөөд энэхүү хоёр Пакт нь Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын хамтаар “Олон Улсын Хүний эрхийн Билл” гэж нэрлэгдэж, бүх хүн төрөлхтний иргэний болон улс төрийн эрх, эдийн засаг, нийгэм, соёлын эрхүүдийг тодорхойлсон байна.
Монгол Улс дээрх хоёр Пактад 1974 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нэгдэн орж, соёрхон баталсан билээ.

МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт