ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    2015 оны хамгийн утгагүй, тэнэг ”challenge”-ууд

    2015 он цахим сүлжээг идэвхтэй хэрэглэгчдийн хувьд тун сонирхолтой жил болж өнгөрлөө. Учир нь нилээд олон "challenge" буюу сонирхолтой сорилт тэмцээнүүд явагдаж өнгөрөв. Харин тэдгээр "challenge"-ууд дундаас хамгийн утгагүй, тэнэг 7 тэмцээний тухай та бүхэнд хүргье. 

    7. ALS Ice Bucket Challenge- Сайн санааны тулд хамгийн анх зохиогдсон учраас утгагүй тэнэг гэсэн тодотголыг шууд өгч болохгүй. Хамгийн анх АНУ-ын Бостонд эхэлсэн тус тэмцээний хүрээнд гэхдээ өвчтэй хүмүүст туслах гэхээс илүү хоорондоо хөгжилдөх хүмүүс нилээд их болсон. 

    6. Нуруугаа хотойлгох "challenge"- Охид, эмэгтэйчүүдийн дунд газар авсан тус тэмцээний дүрэм маш энгийн. Зүгээр л чадах хэмжээгээрээ нуруугаа хотойлгосон зургаа фейсбүүкт хийхэд л болно. Тус тэмцээн манайд харин орж ирээгүй. 

    5. Эгэмний яс "challenge"- Энэ тэмцээний зорилго нь эгэмний ясаа урагш товойлгон, аль болох олон зоосыг эгэмний ясан дээрээ тогтоох юм. Хэн олон зоос тогтооно, тэр тун сайхан бүсгүйд тооцогдоно. 

    4. Бэлгэвч "challenge"- Бас л амархан, тэнэгдүүхэн бас ямар ч утгагүй challenge. Усаар дүүргэсэн бэлгэвчийг найзынхаа толгой дээрээс унагаана. Тэгээд л боллоо.... 

    3. Өөрийгөө галдан шатаах "challenge"- Шатамхай шингэн биендээ цацсаны дараа өөрийгөө шатаах "challange". Үүний улмаас нилээд хэдэн хүн хүнд бэртэн эмнэлэгт хүргэгдсэн байдаг. 

    2. Кокайн сорох "challenge"- Зүгээр л энгийн кокайныг сорж, хажуудах хүндээ дамжуулан дахин соруулах ямар ч утгагүй "challenge". Хар тамхи хэзээ ч сайхан санаа байж чаддаггүй учир тус тэмцээн 2015 оны хамгийн тэмцээний хоёрдугаарт орж буй юм. 

    1. Kylie Jenner шиг уруултай болох "challenge"- Ким Кардашианы хамгийн бага дүү шиг уруултай болох тэмцээн энэ оны хамгийн утгагүй, тэнэг "challenge"-ээр шалгарчээ. Үүнд оролцохын тулд олон мянган залуус уруулаа аяганд бумбадаж томруулсан бөгөөд зарим нь тун харамсалтай үр дүнг үзүүлж, эмнэлэгийн тусламж авч мэс засалд хүртэл орох хэмжээнд хүрчээ. 

    Kylie Jenner

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй