ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “We are SANTA” challenge-д нэгдэхийг уриалж байна

    Багануур дүүргийн Хүүхэд гэр бүлийн төвөөс эхлүүлсэн We are Santa challenge-д нэгдэхийг уриалж байна. Тус төвөөс дүүргийнхээ аж ахуй нэгж, хувь хүмүүсийн дунд We are Santa аяныг эхлүүлжээ. Энэ сарын 30-ны өдөр хүртэл үргэлжлэх тус аяны зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй болон нэн ядуу, бүтэн өнчин зорилтот бүлгийн хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг өгч, ирээдүйн бяцхан эзэддээ шинэ оны баяр хөөр, урам зоригийг бэлэглэх юм. Одоогоор энэхүү аяныг санаачлагчид 500 гаруй хүүхдэд бэлэг очно гэсэн төлөвлөгөөтэй байгаа юм. Тус аян эхлээд 24 цаг өнгөрч байгаа ч аль хэдийн таван байгууллага холбогдож, 20 гаруй хүүхдийг баярлуулах болсон байна. Энэ аянд тус дүүргийн төр, хувийн хэвшлийн 60 гаруй байгууллага оролцоно гэж зохион байгуулагчид үзэж байна.

    “We are santa” Challenge -ийн дүрэм маш энгийн. Оролцогч байгууллага challenge-д нэгдэж буйгаа илэрхийлсэн зураг болон бичлэг хийж Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн цахим хуудсанд байрлуулна. Дараа нь яг адил үйлдлэл хийхийг найз нөхөд, танилууд, болон бусад байгууллагуудыг нэгдэхийг уриална. Дуудлагыг авсан байгууллага болон хүмүүс 72 цагийн дотор нэгдэж дараагийн байгууллагыг дуудах зарчимаар явагдах гэнэ. ТАНЫ БОЛОН ТАНАЙ БАЙГУУЛЛАГЫН ЗҮГЭЭС:

    1. “We are Santa challenge”- нь хүүхэд бүрийн баяр хөөрийн төлөө нэг хүсэлтэйгээр зохион байгуулагдаж байгаа аян учраас та бүхэн нийгмийн хариуцлагаа ухамсарлаж энэхүү аянд байгууллага, хамт олноороо идэвхи санаачилга гарган оролцохыг хүсч байна.
    2. Хэрэв танай байгууллага “We are Santa” challenge- д нэгдэхээр шийдсэн бол хичнээн хүүхдэд шинэ жилийн бэлэг өгөх боломжтойгоо тодорхойлосноор манай байгууллага тухайн хүүхдүүдийн товч мэдээллийг та бүхэнд гаргаж өгөх юм.
    3. Challenge- д нэгдэж буй байгууллага аж ахуй нэгж, иргэд та бүхний хүүхдүүдэд зориулсан шинэ жилийн бэлгэнд шинэ жилийн хүүхдэд зориулсан тусгай бэлэг эсвэл өөрсдийн байгууллагын бараа бүтээгдэхүүн байж болно.
    4. Байгууллага, хамт олноороо цуглуулсан бэлгээ бидний санал болгож буй зорилтот бүлгийн хүүхдүүдийн гэрт нь очих болон өөрсдийн байгууллага дээрээ хүлээн авч гардуулж өгөх боломжтой.
    5. Байгууллага аж ахуй нэгжүүд “We are Santa challenge”-д дуудагдсан хугацаагаа баримтлах.
    6. “We are Santa challenge”-д нэгдэж буйгаа илэрхийлсэн зураг болон видео бичлэгийг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн болон өөрийн фэйсбүүк хуудсанд байрлуулж олон нийтийг уриалах.
    7. Хамгийн чухал нь та бүхэн challenge-д нэгдсэн бол уриа үг болох “We are Santa”-г хамт олноороо хэлж дараагийн байгууллагуудаа оролцохыг уриалж байгаагаа видео бичлэгэндээ тусгах.

    Холбоо барих утас : 70212288,99257004,99988847
    Фэйсбүүк хаяг : Багануур Хүүхэд гэр бүл
    Вэбсайт : bnd.ub.gov.mn

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй