
Соёлын Төв Өргөө нь УИХ-ын 1999 оны 29 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг Даргын А/209 тоот захирамжаар Төрийн өмчийн харъяаллаас нийслэлийн өмчлөлд шилжиж ирсэн юм. Тус барилга нийт 9559 шоо метр ашигтай талбайтай ба 7736,6 шоо метр талбайд буюу 81 хувьд нь Шинжлэх ухааны болон урлаг соёлын байгууллагууд, 1822,4 шоо метр талбайд буюу 19 хувьд нь бусад байгууллагууд түрээслэн үйл ажиллагаагаа явуулдаг байна. Гэтэл Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч нар Соёлын Төв Өргөөний цогцолбор барилгын “Г” хэсгийг хувьчлах шийдвэр гаргасан байна. Шинжлэх ухааны болон урлаг соёлын байгууллагуудын хамт олон бид дараахь шаардлагын үндсэн дээр Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч нар Соёлын Төв Өргөөний цогцолбор барилгын “Г” хэсгийг хувьчлах шийдвэрийг буруу бодлого гэж үзэж байна.
Соёлын тухай хууль, тогтоомжоор соёлын зориулалтаар баригдаж, ашиглаж ирсэн барилга байгууламж үндсэн чиг үүрэгт нь харшлах өөр зориулалтаар ашиглуулах, эзэмшүүлэхийг хуулиар хориглосон байхад хувьчлах нь бүх нийтийн гэгээрэл, соёл урлагийн хөгжлийг гацаасан, ухраасан сөрөг үр дагавар дагуулсан үйл явдал болохоос гадна Шинжлэх ухааны болон урлаг соёлын байгууллагууд орох оронгүй, үйл ажиллагаа явуулах боломжгүй болох гээд байна. Иймд Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч та бүхнээс ОХУ-аас Шинжлэх ухааны болон урлаг соёлын байгууллагуудад бэлэглэсэн Соёлын Төв Өргөөний цогцолбор барилгын “Г” хэсгийг хувьчлах шийдвэрээ эргэн харж, хүчингүй болгож, Шинжлэх ухааны болон урлаг соёлын байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангаж, бидний ажилд гүн туслалцаа үзүүлнэ үү.
Шинжлэх ухааны Академи
Нүүдлийн соёл иргэншлийг судлах Олон Улсын хүрээлэн
Олон Улсын Монгол Судлалын холбоо
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт