ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Мөсөн дээгүүр зам товчлохгүй байхыг анхааруулж байна

    Өнөөдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн нуур битүү мөсөн бүрхүүлтэй мөсний зузаан тогтвортой нэмэгдэж байгаа хэдий ч мөсний зузаан өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нимгэн байгааг ОБЕГ-аас анхааруулж байна. Учир нь жолооч нар зам товчлон өөрийгөө эрсдэлд оруулж мөс рүү цөмөрч орох зэрэг эрсдэл гарч байгаа тул дараах сэрэмжлүүлэгийг хүргэж байна. Мөсний зузааныг өнгөрсөн онтой харицуулахад 10-15 см нимгэн түүнчлэн нуурын толио голын нийт уртын дагуу мөсний зузаан харилцан адилгүй байгаа бөгөөд мөс хүнд биет тэсвэрлэх хэмжээнд хөлдөөгүй байгаа тул иргэд зам товчлох цаг хожихоор мөсөн дээгүүр явахгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Арванхоёрдугаар сарын эхний долоо хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөнд битүү мөсөн бүрхүүл тогтож жижиг гол мөрөн ёроолдоо хүртэл хөлдсөн. Гэсэн хэдий ч нимгэн мөсөн бүрхүүл үүсэх үзэгдэл зонхилон ажиглагдаж байгаа бөгөөд мөсний зузаан голын нийт уртын дагууд харилцан адилгүй байгаа юм. Өнгөрсөн сарын 24-ний өдөр Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн Цэгээн нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан 38-99 БУА улсын дугаартай таван тонн даацтай Зил-130 загварын чиргүүлтэй автомашин нуурын мөс рүү цөмөрч орсон. Энэ үед мөсний зузаан ердөө 15 см байсан гэнэ. Үүний дараагаар мөс рүү цөмөрч орох осол их гарч байгаа бөгөөд 2015 он гарсаар гол нуурын мөс цөмөрсөн 10 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Иймд учирч болзошгүй эрсдэлээс эрүүл мэнд болоод амь нас эд хөрөнгөөрөө хохирохгүй байхыг анхааруулж байна.

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй